Бие даагч гишүүд МАНАН-г эсэргүүцэж байна гэв
ИХ дахь бие даагч гишүүдийн зөвлөл энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлаар байр сууриа илэрхийллээ.
2014.11.10

Бие даагч гишүүд МАНАН-г эсэргүүцэж байна гэв

УИХ дахь нам эвслийн бүлгүүд ээлжит хуралдаанаа хийж байна. Тодруулбал, УИХ дахь АН-ын бүлэг үдээс хойш хуралдаанаа хийх бол МАН-ын бүлэг хараахан тараагүй байгаа юм. 

Уламжлал ёсоор УИХ дахь бие даагч гишүүдийн зөвлөл энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлаар байр сууриа илэрхийллээ. 

Гэхдээ тэд энэ удаад хэлэлцэх хуулийн төсөл гэхээс илүүтэй АН-ын ҮЗХ-ны хуралдаанаас гаргасан шийдвэрт шүүмжлэлтэй хандаж байгаагаа хэлж байсан юм. Бие даагч гишүүн С.Ганбаатар эх толгойгоо алдсан эмх замбараагүй явдал энэ намд болж байна. 

Төрийн ордонд хөл хорио тогтоож хоёр хоног хуралдахдаа тэд МАНАН-г л хүсч байж хэмээсэн бол УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн МАН хэзээ ч АН-гүйгээр АН хэзээ ч МАН-гүйгээр урагшаа явахгүй юм байна хэмээн шүүмжиллээ. 

Төрийн ажлыг уландаа гишгэлж МАНАН гэх бүлэглэлийг хүсч байгаа АН-ын фракциуд энэ төр засгийг сүйрүүлж байна гэв. Харин УИХ-ын гишүүн Х.Болорчулуун монгол төрийн аюулгүй байдлыг сануулсан юм. 

Тэрбээр, “Саяхан гишүүдийн гар утасны дугаараас сонгогчдынх нь гар утаст мессеж явуулсан даа. Үүний эзнийг даруй олмоор байна. Монголд төрийн дархлаа ямар байна, харилцааны нууцлал ямар төвшинд байгааг харуулсан үйлдэл бол энэ. 

Бие даагч гишүүдийн зүгээс үүнд анхаарал хандуулахыг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооноос шаардаж байна. Хэрэв энэ байдлаа засахгүй бол сонгуулиудаар хууль бус үйлдэл гаарах аюултай” хэмээлээ.