М.Энхболд: МАН Засгийн газрыг яаралтай байгуулах ёстой гэдэг дээр санал нэг байгаа
МАН-ын Удирдах зөвлөл уржигдар хуралдаж АН-ын VЗХ-ны шийдвэрээр Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшээд байгаа Ч.Сайханбилэгийн асуудлыг авч хэлэлцэн удтал хуралдсаны эцэст тvvнийг дэмжихгvй гэдэг дээр олонхиороо санал нэгджээ. Өчигдөр vд дунд МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ дахь МАН-ын бvлгийн дарга С.Бямбацогт нар тэр талаар сэтгvvлчдэд мэдээлэл хийсэн юм. Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвших асуудлыг эрх баригчид УИХ-д суудалтай намуудтай зөвшилцдөг. Тиймээс УИХ дахь намын бvлэг бус Удирдах зөвлөл нь эцсийн шийдвэр гаргадаг билээ. МАН-ын дарга М.Энхболдын сэтгvvлчдийн асуултад хэрхэн хариулсныг тоймлон хvргэж байна.
-Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэгийн асуудлаар албан ёсоор зөвшилцөх санал АН-аас МАН-д ирсэн vv?
АН-аас энэ сарын 17-ны өдөр МАН-д Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигч Чимэдийн Сайханбилэгийн талаар зөвшилцөх бичгийг Vндсэн хуулийн 33 дугаар зvйлийн хоёрдугаарт заасны дагуу санал авахаар албан тоотоор ирvvлсэн. Vvний дагуу 17,18-ны өдрvvдэд УИХ дахь МАН-ын бvлэг, Удирдах зөвлөл тус тусдаа хуралдаж өчигдөр /уржигдар/ орой эцсийн шийдвэрээ гаргасан.
-МАН-ын Удирдах зөвлөл гол нь юун дээр vндэслэн ямар шийдвэр гаргасан бэ?
МАН-ын Удирдах зөвлөл асуудлыг олон талаас нь нягтлан хэлэлцээд дараах шийдвэрийг гаргалаа.
Монгол Улсын нийгэм эдийн засгийн байдлыг өнөөдрийн хvндрэлд хvргэсэн, улс орныг өрийн дарамтад оруулсан шинэчлэлийн нэртэй огцорсон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан энэ хvнийг шинээр байгуулагдах Засгийн газрын тэргvvнээр томилох саналыг зарчмын хувьд дэмжих боломжгvй гэж vзсэн.
Шинээр байгуулагдах Засгийн газар нь Монгол орны эдийн засаг, нийгмийн амьдралд өнөөдөр тулгамдаад байгаа эн тэргvvний олон асуудлыг шуурхай тvргэн шийдвэрлэх зоригтой, шинэлэг арга барилаар ажиллаж байж эдийн засгийн хvндрэлээс хохирол багатай гарах учиртай. Тvvнчлэн өмнөх Засгийн газрын алдаатай бодлогуудыг зоригтой засч залруулах ёстой.
Эдгээр нь шинээр байгуулагдах Засгийн газрын хамгийн чухал зорилт учраас өмнөх Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар төдийлөн vр дvнтэй ажиллаж чадаагvй энэ хvн өнөөдрийн шаардлагад нийцэн ажиллаж чадахгvй гэж дvгнэсний эцэст дэмжих боломжгvй гэж vзэж байгаа юм.
Тvvнчлэн өмнөх Засгийн газрын алдаатай бодлогуудыг зоригтой засч залруулах ёстой.
МАН-ын зvгээс Монгол Улсын өмнө тулгамдаад байгаа олон асуудлыг зоригтой, vр дvнтэй шийдвэрлэж чадах улстөрийн болон эдийн засгийн тодорхой мэдлэг, чадвартай, туршлагатай, УИХ дахь бvлгийнхээ дэмжлэгийг авч чадахуйц нөгөөтэйгvvр УИХ-д байгаа бусад улстөрийн намуудтай ойлголцон ажиллаж чадах ийм улстөрчийг дэвшvvлбэл зөвшилцөхөд бэлэн байна гэдгээ илэрхийлсэн. Өнөөдөр /өчигдөр/ өглөө МАН-ын Удирдах зөвлөлийн энэхvv шийдвэрийг УИХ, АН-ын дарга З.Энхболдод гардуулж өгсөн.
-Ерөнхий сайдад нэр дэвшигчийг дэмжих эсэх асуудлаар МАН хоёр хуваагдаж, дотроо багагvй vл ойлголцол vvсээд байгаа юм билээ. Удирдах зөвлөлийнх нь хурал ч нэлээн ширvvхэн, санал зөрөлдөөнтэй болсон гэнэ. Энэ талаар МАН-ын даргын хувьд ямар тайлбар хийх вэ?
Ганц нэг сайт дээр тиймэрхvv илт ташаа мэдээлэл гарсан байна лээ. Энэ бол ямар ч vндэслэлгvй ташаа мэдээлэл гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Өнгөрсөн даваа гарагт МАН-ын Удирдах зөвлөл албан ёсоор хуралдсан. АН-аас ирvvлсэн Ерөнхий сайдын асуудлаар зөвшилцөх санал бол улстөрийн намуудтай гэж байгаа учраас хуулийнхаа дагуу тухайн улстөрийн намын удирдах дээд байгууллага нь хуралдаж шийдвэрээ гаргадаг.
Энэ ч vvднээс манай намын Удирдах зөвлөл хуралдаж АН болон нэр дэвшигчийн албан ёсны байр суурийг сонсохоор өчигдөр /уржигдар/ бvлгийн хуралд урьж ярилцсан. Vvний дараа УИХ дахь намын бvлгийн гишvvдийн саналыг сонссон. Тvvнээс биш УИХ дахь МАН-ын бvлэг хуралдаж улстөрийн эцсийн шийдвэр гаргах хуулийн заалт байхгvй. Өөрөөр хэлбэл УИХ дахь МАН-ын бvлэг дээр шийдвэр гарч, санал хураалт явагдаагvй. Зvгээр манай намын бvлгийн гишvvдийн дунд ганц хоёр зөрvvтэй санал гарч л байсан.
Гэхдээ тэр нь МАН-ын эцсийн шийдвэрт төдийлөн ач холбогдол vзvvлээгvй гэсэн vг. Гадуур зарим нэгэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл санаатай санамсаргvй нь мэдэгдэхгvй тараагаад байгаа шиг УИХ дахь МАН-ын бvлэг нэг шийдвэр гаргаад харин Удирдах зөвлөл нь тэс өөр шийдвэр гаргаад байгаа юм ерөөсөө байхгvй.
-МАН-ын Удирдах зөвлөл хэчнээн хvний бvрэлдэхvvнтэй вэ. Та бvхний гаргасан шийдвэрийг УИХ дахь МАН-ын бvлэг vг дуугvй мөрдөх ёстой юу?
МАН-ын Удирдах зөвлөл бол улстөрийн шийдвэр гаргадаг байгууллага. Улстөрийн намын тухай хуульд намын бvлэг, намын Удирдах зөвлөлийн хоорондын хамтын ажиллагааны талаар тодорхой заачихсан байгаа. Энэ дvрэм журам ч МАН-ын мөрдөж байгаа vндсэн дvрмэнд заагдсан тул тэр дагуу л энэ хоёр байгууллага vйл ажиллагаагаа уялдуулж явуулдаг. МАН-ын Удирдах зөвлөл 21 гишvvнтэй. Сая нийт гишvvдийн 63 хувь нь АН-аас ирvvлсэн шинэ Ерөнхий сайдын талаарх саналд зөвшилцөх боломжгvй гэдэг хариу өгсөн.
Сая шинээр байгуулагдах Засгийн газарт хамтрах уу гэж асууж байна. Шинэчлэлийн нэртэй Засгийн газрыг огцруулах vед л анх энэ яриа гарч эхэлсэн. Албан ёсоор дахиад нэг удаа хариулчихъя. Бид ямар нэгэн байдлаар 2012 оноос хойш Засгийн газарт багтаагvйдээ өширхөж, хонзорхон энэ асуудлыг удаа дараа хөндөж тавиагvй юм шvv. Дараагийн Засгийн газарт шургалах зорилгоор Засгийн газрыг огцруулсан юм биш.
2015 оны төсвийн хувьд МАН-ын бvлэг хуулийн хугацаанд нь батлахын тулд бараг өргөн барьсан эрх баригч шиг ажилласан.
Монгол Улсын эдийн засгийг элгээр нь хэвтvvлсэн шинэчлэлийн Засгийн газар улс орны өмнө тулгамдаж байгаа олон хvндрэл бэрхшээлийг даван туулах ямар ч чадвар гvй, зоримог, ухаалга шийдвэр гаргах vнэхээрийн боломжгvй юм байна гэдгийг нь бvрэн ойлгож, тодорхой дvгнэлт өгсний vндсэн дээр Н.Алтанхуягийн толгойлсон Засгийн газрыг огцруулсан юм. Энэ асуудлыг дахиад жаахан удаасан бол Монгол Улс, Монголын ард тvмэнд улам л илvv хор хохирол учруулах байсан.
Н.Алтанхуягийн Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг бид сvvлийн хоёр жилд олон удаа тавьсан боловч эрх баригчид удаа дараа булзааруулж, цаг хожих байдлаар асуудалд хандсаар ирсний балаг өнөөдөр гарч байна. Шинээр байгуулагдах Засгийн газар vvсээд байгаа нөхцөл байдалд туйлын ажил хэрэгч, шийдмэг ажиллаж чадах боловсролтой, чадвартай хvмvvсээр танхимаа бvрдvvлэх ёстой. Бид ч тийм шаардлага тавих болно.
-Хэрвээ Р.Амаржаргал гишvvнийг санал болгосон бол та бvхэн дэмжих байсан уу?
Тэр, энэ хvний нэр орж ирсэн бол дэмжих байсан гэдэг дээр би шууд хариу өгмөөргvй байна. АН-ын VЗХ бидний тавьж байгаа шаардлагыг харгалзаж vзээд дараагийн хvнээ оруулж ирэхэд бид зөвшилцөхөд бэлэн байгаа.
-МАН цалин тэтгэврийг 30 хувиар нэмэгдvvлэх шаардлага тавьсан. Vvнийгээ хэрэгжvvлэхийн тулд ямар нэг гацаа vvсгэхгvйгээр явах байсан юм биш vv. Ард тvмэн танай энэ саналыг нааштайгаар хvлээж байгаа шvv дээ?
Бид олон асуудлаар эрх баригчдад хандаж байсан. Намын 27 дугаар их хурлаас хойш улс төрийн намуудын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга нар оролцсон vндэсний зөвшилцлийн уулзалтыг найман удаа хийсэн. Инфляцтай уялдуулж жил бvр цалин тэтгэврийг нэмэгдvvлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Харин эрх баригчид энэ хуулийн төслийг хэлэлцэхгvй байгаа. Хэрвээ хэлэлцвэл цалин тэтгэвэр, vнийн өсөлт хоорондоо уялдаж иргэдийн ахуй амьдралд хvндрэл бэрхшээл vvсэхгvй байх боломж бvрдэх юм.
2015 оны төсвийн хувьд МАН-ын бvлэг хуулийн хугацаанд нь батлахын тулд бараг өргөн барьсан эрх баригч шиг ажилласан. 14 хоногийн дотор төсвийн асуудлаар найман удаа хуралдсан. Цалин тэтгэврийг төсөвт тусгагдсанаас ч илvv нэмэгдvvлэх, урсгал зардлыг vvнээс ч илvv бууруулах саналтай байсан.
Харамсалтай нь батлагдаж чадаагvй. Одоогийн батлагдсан төсвөөр цалин тэтгэврийг 15-20 хувиар нэмэгдvvлэх эх vvсвэр тавигдсан. Ер нь он гараад төсөв хэрэгжихэд хvндрэл бэрхшээл учрах байх. Тодотгол хийх vеэр цалин тэтгэвэр нэмэгдvvлэх чиглэлээр дахин шаардлага тавьж ажиллана.
-Хэрвээ танай намын бvлэг Ерөнхий сайдад нэр дэвшигчийг дэмжихгvй гэвэл УИХ дээр унах боломжтой. Засгийн газаргvй 14 хонож байна. Улс орны эрх ашгаа бодоод асуудлыг цааш нь явуулчихаж болдоггvй юм уу?
Арваннэгдvгээр сарын 5-нд Н.Алтанхуяг сайд огцорсон. Бид арваннэгдvгээр сарын 17 хvртэл эрх баригчдыг Ерөнхий сайдад нэр дэвшигчийнхээ талаар саналаа ирvvлэх болов уу гэж харсан. Хоёр долоо хоногийн турш АН хоёр ч удаа төлөөллийн байгууллагынхаа хурлыг хийх гэж хугацаа алдлаа.
Бид засаг төрийг байгуулах асуудал дээр ямар нэг саад бэрхшээл vvсгэж, гацаагаад байгаа зvйлгvй. 17-нд өгсөн бичгийн хариуг 18-ны хурлаараа шийдээд нэг хоногийн дотор өглөө. Бид эрх ашгийг эрэмбэлж байгаа.
Ер нь Засгийн газрыг хурдан байгуулж өгөх, засаг төр vйл ажиллагаагаа тасралтгvй явуулах ёстой гэдэг зарчмын байр суурин дээр бид хатуу зогсож байгаа. Гэхдээ шинэ Засгийн газрын ажиллах нөхцөл бололцоо, тэнд ажиллах хvмvvсийн чадвар, өмнөх Засгийн газрын алдааг засах залруулах, ингэж байж улс орны эдийн засагт нааштай ахиц өөрчлөлт гаргах ёстой гэдэг зарчмын асуудал нь цаг хугацаанаасаа илvv ач холбогдолтой гэж ойлго.