Ж.Энхбаяр: Би 37-той учраас дүрмийн дагуу ерөнхийлөгч байх боломжгүй
УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Энхбаяр нар МАСЗХ-ны ерөнхийлөгч болохоос татгалзжээ гэсэн мэдээлэл зарим хэвлэлд гарчээ. Үүнийг Ж. Энхбаяраас тодрууллаа.
-МАСЗХ бол МАХН-ын дэргэдэх, Монголын бүх аймаг, сум, дүүрэгт салбартай үндэсний хэмжээний залуучуудын байгууллага юм. МАСЗХ-ны дүрмээр гишүүнчлэл нь 35 насаар хязгаарлагддаг.Холбооны ерөнхийлөгчийг МАХН-ын дарга санал болгож, их хурлаас сонгодог дүрэмтэй. Миний хувьд 37 нас хүрч байгаа учраас МАСЗХ-нд сонгуульт алба хаших боломжгүй. МАСЗХ бол МАХН-ын шинэ үеийг бэлтгэдэг улс төрийн байгууллага. Манай залуучуудын дунд 35 нас хүрээгүй, ерөнхийлөгчийн алба хаших хэмжээний мэдлэг, боловсролтой залуу олон бий.