УИХ-ын гишүүн, төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей
2014.11.24

А.Бакей: Төрөө засаад эдийн засгаа засах шаардлагатай байна

УИХ-ын гишүүн, төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейтай ярилцлаа.

-Ерөнхий сайдыг сонгоогүй байх үед хөрөнгө оруулалтын чуулган боллоо. Ер нь өнгөрсөн хугацаанд болсон процессууд хэр хуулийн дагуу явагдсан бэ?

Ерөнхий сайд огцорсноос 30 хоногийн дотор дараагийн ерөнхий сайдыг томилох хуулийн хугацаатай. Багагүй хугацаанд нилээд олон асуудлыг ерөнхий сайдгүйгээр шийдлээ. Тухайлбал 2015 оны төсвөө шийдсэн.

-Дараагийн хийх ажлууд ямар дараалалтай байна. 14 хоногийн дотор Засгийн газрын кабинетээ байгуулах ёстой шүү дээ ?

Тийм. Хуулийн дагуу 14 хоногт багтааж засгийн газрын шинэ гишүүдийг өргөн мэдүүлэх ёстой. Тэгээд дараагаар нь хэлэлцэнэ. Гэхдээ заавал 14 хоногийн хүлээлгүйгээр шинэ гишүүдийг бүрдүүлэн ажиллах эсэх нь ерөнхий сайдын эрх мэдлийн асуудал.

-УИХ-ын бүх намын бүлгүүд шинэ бүтцэд орж ажиллах боломжтой гэж та үзэж байна уу?

АН-ын бүлэг, болон ерөнхий сайд шинэ засгийн газраа бүрдүүлэхийн тулд өнөөдрөөс эхлэн суудалтай нам эвслүүдтэй зөвшилцөх саналаа тавьж эхэлж байгаа. Үүний хариу ажлын 5 хоногийн дотор гарах ёстой. Түүний дараа л шийдэгдэнэ.

                               Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү