Эрдэмтдээ "од" болгоё
Эрдэмтдээ шүтэх цаг болсныг хэлэх хүн олон болжээ. Хувьсгал, дайны жилүүдэд офицер, нисгэгчид “од” байлаа.
Харин социализмын бүтээн байгуулалтын жилүүдэд инженер болоод төрөл бүрийн ажилчин ангийн төлөөлөл хүний дээд байсан юм. Энэ хэрээрээ цаг тухайн үе бүртээ тодруулж гаргасан тэр хэсэг маань үр өгөөжөө өгч өнөөдрийн Монгол Улсыг бидэнд үлдээжээ.
Гэтэл өдгөө бидэнд тодруулж томруулаад дэмжиж байгаа нийгмийн төлөөлөл гэвэл хэдэн бөхчүүд л байна. Тэд хөгжилд хувь нэмэр оруулах талаар тун тааруухан даа. Ядаж л буяны санд мөнгө хандивласан үндэсний бөхийн тамирчин байдаг болов уу.
Хэдэн бизнесмэнүүдээ шулаачид, улстөрчдөө луйварчид гэж үздэг байдал хавтгай. Тиймээс хээ шаагүй 'бөхчүүдээ л дээдэлж хэдэн жил явлаа. Тамирчдаа насан туршийн цалинтай болголоо.
Гэтэл улсад түрүүлсэн бөх аймгийн наадамд доогуур цолтой хүнд онхолдоод өгнө. Бидэнд нийгмээ нэг шат ахиулах лидер бүлэг хэрэгтэй болсон нь өнөөдрийн зогсонги байдалд улам бүр мэдрэгдээд байна.
Тэд бол эрдэмтэд. Өнөөдөр эрдэмтдээ, “толгойдоо юмтай”-нуудаа өөд нь татаж байж улс орон хөгждөг цаг үе иржээ. Дэлхийд олон тэрбум ам.доллараар хэмжигдэх хөрөнгөтэй баячуудыг компьютер, технологи, шинжлэх ухааны аваргууд тэргүүлж явна. Тэднээс ядаж нэг нь монгол хүн байсан бол бараг улсаараа хөл дээрээ зогсчихоор санагддаг юм.
Мөн түүнчлэн аливаа нээлт, бүтээлийг бид аварга байхаар төсөөлдөг. Байлдан дагуулагч Чингис хаанаасаа өөр зүйлийг дээдэлж бахархан ярьдаггүй нийтлэг хандлагатай. Тиймээс ч Менделеев шиг үелэх систем хийгээгүй л бол анхаарч харахгүй гэсэн үг. Гэтэл залуу эрдэмтэд өнөөдөр бидний өмнө цоо шинэ зүйлсийг биш ч амьдралд шууд нэвтрүүлчихмээр сайжруулсан бүтээлүүдээ дэлгээд л зогсч байна. Анзаарсан ч хүн байдаггүй.
Саяхан залуу эрдэмтэн судлаачдын “Хүрэлтогоот-2014” эрдэм шинжилгээний бага хурал болсон. Уг үйл ажиллагааг жил бүр Боловсрол, шинжлэх ухааны яам, Шинжлэх ухааны академи, Монголын залуу эрдэмтдийн холбоо, Шинжлэх ухаан технологийн сан, их дээд сургууль, эрдэм' шинжилгээний байгууллагууд хамтран зохион байгуулдаг.
2005 оноос шилдэг бүтээлүүдэд БШУ-ы сайдын нэрэмжит дөрвөн сая төгрөгийн судалгааны грантыг олгож эхэлжээ. Энэ шагналаар цаашид судалгаагаа хөпкүүлэх, онол, туршилт, үйлвэрлэлийн үр дүнгээ бататгах, өөрийн судалгааны чиглэлээр олон улсын хурал, семинарт оролцон туршлага судлах зэрэгт зориулан ашигладаг аж.
Уг грантыг өнгөрсөн хугацаанд 100 гаруй шилдэг залуу судлаачид авсан байна. Тэгэхээр мөн тийм хэмжээний шилдэг шинэ санаачилга байгаа гэсэн үг.
Уг грантыг өнгөрсөн хугацаанд 100 гаруй шилдэг залуу судлаачид авсан байна
Өнгөрсөн эрдэм шинжилгээний хурлаас шалгарсан 12 залуу эрдэмтэнд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр өчигдөр дэмжлэг үзүүлэх шагнал гардуулсан юм. Эрдэм шинжилгээний бага хуралд нийгэм-хүмүүнлэг, геологи,.. газар зүй, байгалийн ухаан, техник тёхнологи, биологи. хөдөө аж ахуй, анагаах ухааны салбар гэсэн чиглэлээр илтгэлийг хэлэлцүүлжээ.
Бүтээлүүдийн хувьд улс орныхоо тодорхой тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чиглэлээр төрөл бүрийн санал дэвшүүлж, эрдмийн ажил хийжээ. Өнеө жилийн хувьд тус эрдэм шинжилгээний бага хуралд 500 гаруй судлаач, эрдэм шинжилгээний ажилтан бүтээлээрээ оролцсон байна.
Үүнийг улсын наадамтай жиших юм бол есөн даваатай үндэсний бөхийн барилдаан болсон гэсэн үг. Тэгэхээр шалгарсай залуу эрдэмтэд нь арслан, заанууд магадгүй аваргууд болж таарна.
Эрдэмтдийн бүтээлүүд ихэнхдээ нэр томъёоноосоо эхлээд л энгийн хүмүүст жаахан уйтгартай, ойлгоход төвөгтэй байдаг л даа. Тиймээс яг юу хийснийг нь ойлгох ч үгүй өнгерөх нь бий. Өчигдөр шагнал авсан эрдэмтдээс жишээ татъя.
Тухайлбал, Б.Одгэрэлийн “Буудайн ган тэсвэрлэх чадварыг генүүдийн экспрессээр тодорхойлсон дүн” гэсэн ажил байна. Ердөө л зарим жил тохиодог хур бороогүй гантай үед тэсвэртэй болгдсон шилмэл сортын буудайн үр гаргаж авсан гээд тайлбарлачихаж болмоор юм билээ.
Манай Хүнсний аюулгүй байдлын тухай хуулиар ген шилжүүлэн суулгахыг хориглодог. Харин энэ судлаач буудайн генүүдэд задалсан судалгаа хийгээд унтаа генүүдийг хиймэл стрессээр цочроогоод сэргээчихсэн гэсэн үг.
Хүн аливаа хүчтэй өвчнийг тусахгүйн тулд вакцин хийлгэж унтаа эд эсээ сэрээчихдэгтэй адил. Ингэж цочроосон шинэ сортын үрийг хэрэглээнд нэвтрүүлснээр ямар ч хор хөнөөлгүй бөгөөд жилийн жилд гангаас болж олон тонн тариа буудай алдахгүй болох ашиг харагдаж байгаа юм.
С.Бямбахорлоо гэдэг эрдэмтэн байна. “Монгол хонины ноосны өрсөлдөх чадварыг өртөгийн удирдлагаар дэмжих нь” гэсэн ажил нь монгол орны хөдөө аж ахуйн онцлогийг цэвэр эдийн засгийн үүднээс харсан бүтээл болжээ. Түүнийхээр бол манай ноос авах, урамшуулах тогтолцоонд томоохон алдаа байгаа юм.
Зөвхөн жин хэмжүүр дээр голчлон ярьдгаас болоод тухайн малчнаас авч байгаа ноос нь нойтон, хогтой, шороотой байна уу гэдэг хамаагүй болчихдог. Манай ноосыг угаагаад цэвэрлэхэд 50 хувь нь алга болдог аж. Нэг кг ноос нь 500 гр болчихно гэсэн үг.
Тиймээс угааж, цэвэрлэсэн бүтээгдэхүүнд л хөнгөлөлт өгч байя гэсэн санаа гаргасан байгаа юм. Гадаадын ижил төрлийн аж ахуйнуудын хаягдал 29 орчим хувьтай байдаг гэнэ. Тэгэхээр манайх 20 орчим хувиар илүү гараад явчихжээ л гэсэн үг.
Түүнээс бүдүүн ширхэгтэй манай орны хонины ноос дэлхийд хамгийн эрэлттэй нь. Тиймээс зөв эргэлтэд оруулан дотооддоо боловсруулж эхлэх нь дан ганц уул уурхайгаас шалтгаалахгүйгээр эргэж нөхөгддег баялгаа ашиглан хөгжиж дэвших боломжийг бүрдүүлэх давуу талтай гээд баахан судалгаа тооцоо гаргачихаж. Шууд л аваад хэрэгжүүлчихмээр ийм ажлуудыг эрдэмтэд маань бидний өмнө дэлгэчихээд зогсч байна.
Ийм эрдэмтдээ гадаадын хуралд ганц удаа явах замын зардлыг нь биш насан туршийн цалин олгодог болсон ч яадаг юм. Бүх зүйлийг нь шийдээд ахуй амьдралынх нь аахар шаахар зовлонгоос нь салгачихвал шинэ бүтээлийг бөөндөөд өгөх эрдэмтэд салбар бүрт л байна.
Бүх зүйлийг нь шийдээд ахуй амьдралынх нь аахар шаахар зовлонгоос нь салгачихвал шинэ бүтээлийг бөөндөөд өгөх эрдэмтэд салбар бүрт л байна.
Харин дэмжлэг муутай, явцуу хүрээнд мэдээлэл нь тардгаас сургуулийн номын сангуудад бүтээлүүд узвэр болоод үлддэг байдал тогтжээ. Үүнийг төр нь биш юм гэхэд бизнесийн томчууд. нь дэмжээд өгвөл хамтдаа хөгжих боломжбий.
Ингээд энэ жил шилдэг болсон запуу эрдэмтдийг бүтээлийнх нь хамт танилцуулъя.
ХААИС, Агроэкологийн сургуулийн багш И.Мягмаржав "Хустайн херс усаар элэгдэх үйл явцын судалгаа, загварчлал”, ГЭБХ-ийн эрдэм шинжилгээний дэд ажилтан О.Одбаяр “Монгол орны газрын ховор элементийн ордуудын эрдэслэг бүрэлдэхүүний харьцуулсан судалгаа”, ШУТИС-ийн МТС-ийн Бизнесийн удирдлага, докторант Х.Булгаа “Улаанбаатар хотын зорчигч тээврийн сүлжээний өнөөгийн байдлын судалгаа”, СЭЗДС,
Нягглан бодох бүртгэлийн тэнхимийн ахлах багш, докторант С.Бямбахорлоо “Монгол хонины ноосны өрсөлдөх чадварыг өртөгийн удирдлагаар дэмжих нь", БНСУ, Улсаны их сургуулийн докторант Э.Гансүх “Усанд диссперс үүсгэдэг графин ба суферкапазитороор ашиглах нь”, МУИС, Хэрэглээний шинжлэх ухааны их сургуулийн багш Б.Дэлгэрбат “Будан барбадын ДНХ-ийг хамгаалах болон антиоксидант идэвхийн судалгаа", ШУТИС-ийн харьяа Дарханы технологийн сургуулийн багш У.Эрдэнэболд Төлгөр ган туйван цувих булны калибрыг оновчтой боловсруулах зарим боломжийн судалгаа”,
ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн ахлах багш Г.Хишигжаргал “Сүлжээний түвшний програм ашиглан хөдөлгөөнт IРТV-ийн загварыг хөгжүүлэх нь”, УХЭШХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Одгэрэл “Буудайн ган тэсвэрлэх чадварыг генүүдийн экспрессээр тодорхойлсон дүн”, ХААИС-ийн Мал аж ахуйн биотехнологийн С.Отгонпүрэв “Их шүүдэргэний каллусын эдээс сангвинарин алкалоид гарган авах боломж”,
АШУҮИС, НЭМС, Эпидемиологи Биостатистикийн тэнхимийн багш Д.Ангармөрөн “Монгол Улсын хөхний өмөнгөөр өвчилсөн эмэгтэйчүүдийн амьдрах чадварын судалгаа”, АШУҮИС-ийн Эмзүй-Био анагаахын сургуулийн Эсийн биологи-биохимийн тэнхимийн багш Я.Мөнхдэлгэр “Суулгагч өвчин үүсгэгчийг мультиплекс полимеразийн гинжин урвалаар ялган дүйсэн дүн” гэх зэрэг эрдэм шинжилгээний ажлуудаараа энэ жил шагнал хүртэж байгаа юм.