асуудлаар УИХ-ын гишүүн, төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн
2014.12.05

Ц.Даваасүрэн: Засгийн газрын цаашдын хийх ажилд нь бүтээлч шаардлага тавьж ажиллана

“Хариуцлагатай нийгмийн төлөө” нэвтрүүлэгт цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн, төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.

-Засгийн газарт олон намууд хамтарснаар ямар давуу болоод сөрөг талтай вэ. Эдийн засгийн хүндрэлээс гарах боломжтой юу ?

Бие даагч гишүүдийн хувьд өөрийн байр сууриа илэрхийлсэн. Хямралаас гарч ард түмнээ бодно гэдэг бол заавал Засгийн газарт орохын нэр биш юм. Төрийн гол бодлогыг тодорхойлж байгаа бүтэц нь УИХ. Тиймээс УИХ бодлогоо зөв тогтоон хяналтаа тавиад, хариуцлагаа тооцоод явах бүрэн бололцоо бий. Олон түмний төлөөлөл болж байгаа гишүүдийн хувьд тэдний дуу хоолой нүд чих нь байя гэсэн үүднээс УИХ-д байна.

-Бие даагч гишүүд хяналтын үүргийг тавьж ажиллах уу ?

Яг тийм. Гэхдээ хяналтыг тавихдаа атаа хорсол илэрхийлсэн байдлаар биш. Шийдлийн Засгийн газрын алдааг нь засъя, амжилт олвол дэмжье, цаашдын хийх ажилд нь бүтээлч шаардлага тавьж ажиллая гэсэн агуулгаар сөрөг хүчин байна.

-Өмнөх Засгийн газартай бие даагч гишүүд ямар байдлаар хамтран ажиллаж байсан бэ ?

Бид одоогийнх шиг хямрал ард түмний нэр бариагүй. Тухайн үед УИХ-д олонхи болсон нам байхгүй байсан. Олон суудал авсан нам байсан учраас санал тавьж УИХ-д олонхийг бүрдүүлэхийн тулд бие даагчид оролцсон.

                    - Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү