Л.Гантөмөр: Монгол улс бүтээгч ард түмэнтэй болох ёстой
УИХ-ын чуулганаар төрөөс ШУ технологийн талаар баримтлах бодлогыг шинэчлэн батлах тухай асуудлыг хэлэлцэхээр болсон. БШУ-ны сайд Л.Гантөмөртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Энэ жил ямар тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөж байна вэ ?
Боловсролын салбарын шинэчлэл бол зорилготой. Монгол орон бүтээгч ард түмэнтэй болох ёстой. Мэдлэгийн эдийн засгийг мөн энд амьдрах ард түмнийг бий болгоход боловсролын салбарын зорилго оршиж байна.
Бага боловсролын хувьд сурах арга барилтай зөв Монгол хүүхдийг төлөвшүүлэхэд чиглэгдсэн шинэчилсэн хөтөлбөрүүдийг энэ жил хэрэгжүүлсэн. Дунд сургуулийн сурагчдын хувьд бие даан суралцах чадварыг эзэмшүүлэхэд зорьж байгаа. Харин их дээд сургуульд Монгол улсын эдийн засгийн инновацийн чадварыг нэмэгдүүлэхэд чиглүүлнэ гэсэн зорилт тавьсан.
-Олон улсын хэмжээнд харвал Монголын боловсролын орчин ямар түвшинд үнэлэгдэж байна вэ ?
Мэдлэгийн эдийн засагтай оронд амьдрах хүмүүсийг бий болгоход зорилгоо чиглүүлж байгаа учраас дэлхийн хамгийн өндөр чанартай боловсролыг эрэлхийлж байна. Боловсролын шинэчлэлийг чанарын шинэчлэл гэж нэрлэж байгаа. Бүтээмж бол хангалттай. Гэхдээ дунд сургуулиас мэргэжлийн боловсролын хооронд орхигдож байгаа хүмүүсийн тоо өндөр байна. Мэргэжилгүй орхигдож буй, дээд боловсрол авч чаддаггүй хүмүүсийн тоог богино хугацаанд буюу 4-5 жилийн хооронд алга болгоно гэсэн зорилготой ажиллаж байгаа юм.
-Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү