ХАБЭА-н 12 дахь сургалтад НД-д даатгуулагчид суралцав
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо
2014.12.15

ХАБЭА-н 12 дахь сургалтад НД-д даатгуулагчид суралцав

МҮЭ-ийн Холбооны “Хөдөлмөр” сургалтын төв 12 дахь удаагийн сургалтаа 2014 оны 12 дугаар сарын 9-13-ны өдрүүдэд НДЕГ-тай хийсэн гэрээнийхээ дагуу Нийгмийн даатгалд даатгуулагчдыг үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэдэнд ХАБЭА-н сургалт, сурталчилгаа явуулах хүмүүсийг мэргэшүүлэх зорилгоор зохион байгууллаа.

Тус сургалтанд Монголын хязгаар нутаг болох Увс, Баян-Өлгий, Өмнөговь, Хөвсгөл, Сэлэнгэ зэрэг аймгийн ҮЭ-ийн холбооны дарга, ажилтан, нийгмийн даатгалын хэлтсийн албаны дарга болон “Номин холдинг” ХХК, “Баганадант” ХХК, “ЭБНЗ” ХХК, “БЧГ” ХХК, “Гэрэлтүүлэг” ХК, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”, МҮЭХ-ны харъяа газар, ҮҮТ, Сонгино амралт болон бусад байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл, нийт 30 гаруй ажилтан-нийгмийн даатгалд даатгуулагч суралцан төгсөв.

 Суралцагчид Хөдөлмөр, ХАБЭА, Гал, Гамшгаас хамгаалах тухай хуулиуд, менежментийн систем, удирдлагын тогтолцоо, стандарт, хөдөлмөрийн нөхцөл, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны дүрэм журам зэрэг өргөн чиглэлээр лекц, хичээл сонсож, “ДЦС-4” ТӨХК дээр таницлах дадлага хийлээ. Дадлага хичээлийн үеэр тус байгууллага дээр ХАБЭА-н тэмцээн болж байсан бөгөөд сонсогчид үзэж сонирхон, ҮЭ-ийн хорооны дарга З.Пүрэвжил хамтын гэрээний хэрэгжилт болон ХАБЭА-н чиглэлээр хийж буй ажлаа танилцуулж, байгууллагын ХАБЭА-н бодлого, төлөвлөгөө, менежментийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.  

 Ийнхүү “Хөдөлмөр” сургалтын төвөөс зохион явуулсан сургалтад хамрагдаж амжилттай дүн үзүүлсэн төгсөгчдөд Хөдөлмөрийн яамнаас баталсан мэргэшсэн СЕРТИФИКАТ, үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцан ажиллах эрхийн ҮНЭМЛЭХ зэргийг МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, сургалтын төвийн захирал М.Ганаа нар гардуулж ажлын амжилт хүсэв.

Төгсөгчид эцэст нь МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, ХСТ-ийн захирал М.Ганаа нартай хамт дурсгалын зургаа татуулав