С.Эрдэнэ: Хууль батлагдсанаар хүүхдийн эрхийн эрх зүйн орчин тодорхой болно
НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенц батлагдсаны 25 жилийн ой өнгөрсөн сард тохиосон.
Хүүхдийн эрхийн тухай конвенцийн хэм хэмжээ заалтуудыг дэлхийн олон улсын Засгийн газар, ТББ, хүний эрхийн зүтгэлтэн, шашны төлөөлөл зэрэг бүхий л төлөөллүүд 10 гаруй жил боловсруулан гаргасан байдаг байна. Харин хүүхдийн эрхийг хамгаалах тал дээр ямар ажил зохион байгуулсныг тодруулсан юм.
ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ “Манай орны хувьд хүүхдийн эрхийн тухай хууль 1996 онд батлагдан гарсан. Түүнээс хойш хуулинд дорвитой өөрчлөлт хийж чадаагүй учраас Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулиудын төслийг боловсруулж Монгол улсын Засгийн газарт өргөн барьсан. Энэ хуулиуд батлагдан гарснаар хүүхдийн эрхийн тухай эрхзүйн орчин тодорхой болно” гэлээ.
-Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү