Э.Бат-Үүл: Ирээдүйд хэн болох нь хүүхдийн бага насны ухамсараас шалтгаалдаг
Монголын таван хүүхэд тутмын нэг нь эрсдэлт зан үйл гаргаж байгааг сэтгэл судлаачдын баг тогтоосон байна.
Эрсдэлт зан үйл гэдэгт эрүүл мэнд сэтгэл зүй, нийгэмд сөргөөр нөлөөлөх таагүй үр дагавар дагуулах магадлал бүхий үйлдэл гэж тодорхойлдог аж. Хүүхэд хаана амьдарч байгаагаас шалтгаалаад зөв дадал, амьдралын зөв хэвшил хүмүүжил олж авдаг гэдгийг судалгаа баталж байгаа юм.
Өнгөрсөн жил 1300 гаруй хүүхэд гэмт хэрэгт холбогджээ. Харин энэ оны эхний хагас жилийн байдлаар 21 хүүхэд амиа хорлосон байна. Энэ ч үүднээс нийслэл хотын удирдлагууд өсвөр насныхны судалгаанд ихээхэн ач холбогдол өгч байгаа аж.
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Ирээдүйд хэн болох вэ гэдэг нь тэр хүүхдийн бага насанд нь дадал ухамсарт нь бий болсон дохиоллоос л хамаардаг. Олон эцэг эхчүүд хүүхдээ хүчирхийлж байхдаа үүнийгээ ойлгодоггүй. Хэрэв хүүхдээ л буруу хүмүүжүүлэх юм бол ирээдүйд сайн сайхан зүйлийг хүсэх нөхцөл байхгүй ” гэсэн юм.
Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү