"Хүүхдээ сонс"
“Зууны мэдээ” сонин “Өсвөр насныханд анхаарал хандуулъя” сэдвээр цуврал нийтлэл бичиж байгаа билээ. Эцэг, эх, асран хамгаалагчийн анхаарал халамж хамгийн их хэрэгтэй байдаг өсвөр наснынхны онцлогийн тухай, мөн энэ насны хүүхдүүдийн сэтгэл зүйн байдал бусад мэдээллүүдийг хуваалцаж ярилцахаар редакцийн уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтанд Хүүхдийн төлөө үндэсний газрын дэд дарга Т.Энхтайван, ХТҮГ-ын Хүүхэд хамгаалал үйлчилгээний дарга Б.Жавзанхүү, АШУҮИС-ийн Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхимийн эрхлэгч З.Хишигсүрэн, Монголын хүүхдийн эрхийн үндэсний төвийн тэргүүн П.Цэвээн, Улаанбаатарын цагдаагийн газрын гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Т.Ариунтуяа нар оролцлоо.
Асуулт 1: Юуны өмнө манай сонины урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Сэтгэцийн эмнэлэг, цагдаа, хүүхдийн эрхийг хамгаалах байгууллага гээд тал талын төлөөлөл энэ удаагийн уулзалтанд оролцож байна. Тиймээс зөвхөн шилжилтийн насны гэлтгүй хүүхэдтэй холбоотой мэдээллийг тус тусын эрхэлсэн асуудлын хүрээнд харилцан солилцож, ярилцахаар та бүхнийг урьсан юм.Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд голцуу ямар асуудалтай хүүхдүүд хандаж байна. Цагдаагийн байгууллагад хүүхэд өртсөн болон үйлдсэн гэмт хэргийн гаралт хэрхэн бүртгэгдэв. Хүүхдийн төлөө үндэсний газар 108 гэсэн утсыг ажиллуулж эхэлснээр ямар үр дүн харагдаж байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
З.Хишигсүрэн:Хүүхдүүдэд сэтгэлзүйн тулгамдсан асуудал их байгааг харж болно
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нь хүүхдэд нийт 20 ороор үйлчилдэг. Үүний 10 орчим нь 'эцэг эхдээ хаягдсан, харж хандах хүнгүйгээс оюуны хомсдолтой болсон байнгын хэвтэж эмчлүүлдэг хүүхдүүдэд үйлчилдэг. Сүүлийн үед компьютерт донтсон, нойрны эмгэгтэй бол- сон хүүхдүүд мөн хэвтэн эмчлүүлж байгаа. Мөн гэр бүлийн хүчирхийллээс болж сэтгэлзүйгээр гэмтсэн, биеийн болон сэтгэлийн дарамтад өртсөн хүүхдүүд их ирж байна.
Түр зуурын шинжтэй сэтгэлзүйн гаралтай өөрчлөлтүүдэд эцэг эхчүүд тэр бүр манайд ханддаггүй, нуудаг. Эсвэл хувиараа үздэг сэтгэлзүйчдэд ханддаг. Бүр оношлогдсон хойноо манайд ирнэ гэсэн ойлголттой байдаг байх. Бид 2003-2008 оны хооронд хүн амын амиа хорлолтын судалгааг хийсэн. Эндээс харахад хүүхэд амиа хорлосон тохиолдлууд байна.
Бид 2003-2008 оны хооронд хүн амын амиа хорлолтын судалгааг хийсэн. Эндээс харахад хүүхэд амиа хорлосон тохиолдлууд байна.
Өнөөдөр бид өсвөр насны хүүхдүүдийн амиа хорлолт гэсэн судалгааг хийхээр боловсон хүчин бэлэн байна. Гэвч хаана хандах вэ гэдэг дээрээ гацчихсан байгаа. Ер нь иймэрхүү судалгааг хийж'байхад манай улсад амиа хорлохыг оролдсон тохиолдлууд бүрэн бүртгэгддэггүй нь мэдэгдсэн. Нөгөөтэйгүүр өсвөр насныхны талаар судалгаа хийе гэхэд эрдэмтэд үүнд эмзэглэдэг.
Учир нь хэн нэгэнд сэдэл өгчих вий дээ гэж. Энэ нь өөрөө хэт их дэлгэрэнгүй мэдээлэл өгч болдоггүй онцлогтой.Энэ сарын сүүлээр энэ сэдвээр үндэсний хэмжээний том семинар зохион байгуулах гэж байна. Тиймээс ер нь судалгаануудын тоог нэгтгээд харахад хүүхдүүдийн сэтгэлзүйн тулгамдсан асуудал их байгааг харж болно. Сүүлийн үед гэр бүлийн хүчирхийлэл их гарах болсон.
Энэ нь эцэстээ хүүхдийн сэтгэлзүйд нөлөөлөх гол хүчин зүйл болж байна. Тухайлбал, компьютерт донтсон хүүхдийг судлаад үзэхэд гэр бүлийн таагүй уур амьсгалаас зугтаж, гадуур тоглоом тоглож хонох нь илүү дээр санагддаг гэж хариулах жишээний. Дээрээс нь асуудал тулгарсан хүүхдүүд, мөн тэдний эцэг эх хаана, хэнд хандахаа мэдэхгүй байгаа нь ажиглагдаж байна.
Т.Ариунтуяа: Хүүхдийн гэмт хэрэг 10 хувь дотор өссөөр байгаа
Цагдаад хүүхдийн алба байгуулагдаад 60 жил ажилласны эцэст саяхан бүтцийн өөрчлөлтөөр татан буугдсан. Ажиллаж байх үедээ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хүүхдийн байгууллагуудтай хамтран олон ажил зохион байгуулдаг байсан. Г эхдээ алба нь байхгүй болсон ч хуулийнхаа дагуу ажил үүргээ бид гүйцэтгэж байгаа.
Ер нь хүүхдүүд тийм хэрэгт холбогдлоо гэж дэлгэрэнгүй мэдээлэх нь зохистой биш. Бид сар, улирал бүр тайлан судалгааг тогтмол гаргаад явдаг. Үүнээс харахад хүүхэд өртөж байгаа, мөн хүүхэд үйлдэж байгаа гэмт хэргийн тоо буурахгүй байна. Сар бүр өмнөх сараасаа өссөн дүнтэй гардаг.
Тодорхой хэлбэл, тогтмол 10 хувь дотор өсч байгаа. Бид зөвхөн гэмт хэргийн судалгаа гаргаж далд хийгээд орхихдоо биш дүн шинжилгээ хийж, мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллах зайлшгүй шаардлагатай байна.
Үнэнийг хэлэхэд нэг бүрчлэн ингэж ажиллаж чадахгүй байгаа нь нууц биш. Хүүхдийн хүмүүжил доголдоод, элдэв асуудалд орооцолдоод байгаа нь нийгэмтэй холбоотой. Нөгөө талаас төрүүлж өсгөсөн эцэг, эх, сурган хүмүүжүүлж байгаа боловсролын байгууллагатай заавал хамаатай.
Гэр бүлийн таагүй байдал. хүчирхийлэл, сэтгэлзүйн асуудлыг нь сонсох орчин хаана хаанаа алга гэдгийг дүгнэж болохоор байна.
Б. Жавзанхүү: Хүүхдийн утсанд таван сарын хугацаанд 50 мянган дуудлага ирсэн
Хүүхдийн төлөө үндэсний газар зургадугаар сарын 1-нээс хүүхдийн тусламжийн 108 дугаартай утсыг 24 цагаар үнэ төлбөргүй ажиллуулж байна. Энэ дугаарт таван сарын хугацаанд 50 мянган дуудлага хүлээж авсан. Үүний 40 хувь нь хүүхдийн эрхийн зөрчидтэй холбоотой дуудлага байна. Энэ бол цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй тоо шүү дээ.
Манай утсан дээр найман сэтгэлзүйч, 18 нийгмийн ажилтан ажилладаг.Түүнчлэн энэ 50 мянган дуудлагын 10 мянга орчим нь зөвлөгөө хүсч залгаж байна. Ихэнх нь би найздаа дурлачихлаа. гомдлоо, уурлалаа гэсэн 108 дугаартай утсыг ажиллуулсанаар бид юу олж мэдэв гэхээр хүүхдийг сонсох орчин байхгүй байгаа юм байна.
Гэр бүлийн таагүй байдал. хүчирхийлэл, сэтгэлзүйн асуудлыг нь сонсох орчин хаана хаанаа алга гэдгийг дүгнэж болохоор байна.
Асуулт2. Шилжилтийн насны хүүхдүүдийн хувьд сэтгэлзүй болоод бие махбодийн хувьд өөрчлөлт гардаг. Хүүхэдтэйгээ хамгийн ойрхон байдаг хүмүүс нь эцэг, эх шүү дээ. Тиймээс мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл болж ирсэн та бүхэн эцэг, эхчүүдэд ямар зөвлөгөө өгөх вэ?
З.Хишигсүрэн: Хүүхэд хайрлуулах хэрэгцээгээр дутаж байна
Шилжилтийн насанд бие махбодь, сэтгэл санааны хувьд өөрчлөлтүүд гардаг. Сэтгэл санаа нь хувирамтгай болдог. Хүнээс айж ичихдээ амархан болно. Бусдад өөрийгөө бие даасан хүн гэдгийг харуулах гэж оролдоно.
Тиймээс үе тэнгийнхний дарамт шахалтад өртөхөөрөө бусдад хэлэхгүй нууна. Энэ байдлаасаа болоод муу зүйлд татагдана. Насанд хүрэгчид хүүхдийнхээ толь болж байгаа гэдгээ ухаарах хэрэгтэй. Хүүхэд насны онцлогт бусдыг даган дууриах гэсэн сэдэл заавал байдаг. Энэ насанд нь эцэг эх хүүхдүүдийнхээ гол хэрэгцээг нь хангаж чадахгүй байна.
Өмсөх хувцас, идэх хоолноос илүү ойлголцох, хайрлуулах хэрэгцээг нь хангаж өгөхгүй байна. Гэд аав, ээжээсээ халуун дулаан үг сонсохыг ямагт хүсч байдаг. Гэтэл бид яадаг билээ.
Би завгүй байна, чи найзаасаа асуу, ааваасаа асуу гэх мэтээр өөрөөсөө түлхдэг. Багш сурган хүмүүжүүлэгчид нь даатгачихдаг. Гэтэл тэр хүмүүс 40-50 хүүхэдтэй харьцаж байгаа учир тэр бүрчлэн ярилцаж чадахгүй. Нийгмийн ажилтан ч тэр.
Хүүхдүүд яг одоо хэт хөгжлийн үед амьдарч байна. Хүссэн мэдээллээ интернэтээс авч болно. Ялангуяа онцлоод хэлэхэд сүүлийн үед мансууруулах бодисын хэрэглээ санаа зовохуйц хэмжээнд хүрлээ. Гэр бүлийн хүүхэддээ тавих анхаарал халамж сул байгаа ть үүнийг харуулна. Мөнгийг нь өгчихсөн, хоолыг нь хийчихсэн гээд л боллоо гэсэн хандлагаар эцэг эхчүүд хандаад байна.
Б.Жавзанхүү: Хоёрхон минут гаргаад хүүхэдтэйгээ ярилц
Хамгийн эхэнд элэхэд хүүхдээ сонсооч ээ. Тэд ямар хүсэл бодол ээгээд байна, хэнд урлачихаад байна, эр нь бүтээд байна уу гүй юу. Ямар нэг зүйл олсны дараа хий дэмий алаглаад суух томчуудын хувь ичгэвтэр шүү дээ. Орчин үед цахим ухаалаг хэрэглээ, хандлага нь өөр оллоо.
Үе тэнгийнхний дарамт гээч зүйл газар авлаа. Манай хүүхдүүдийн хуулиа ашиглах мэдлэг сул байна. Зөв бурууг нь ялгах, хүсэл сонирхлыг нь сонсох сэдэл тэмүүлэл ээж аавд алга байна. Утсаа хааж байгаад хүүхэдтэйгээ хоёрхон минут ярилцах цагийг гарга л даа.
Хүүхдийн тусламжийн 18 утас далд явдлуудыг илрүүлэхэд тусалж байгаа. Гэхдээ яагаад үе тэнгийнхний дарамт ихсээд байхад сургууль нь таг дуугай байгаад байна. Яагаад өсвөр насны жирэмслэлт ихсээд байхад Боловсролын яам дуугарахгүй байна. Ийм ас уудлуудыг хэвлэлийнхэн оновчтой харж үүрэг хүлээсэн байгууллагуудаас үүргийг нь шаардах хэрэгтэй.
Сургуулийн нийгмийн ажилтан хүүхдийн аливаа асуудлыг дангаараа шийдэх боломжгүй, хэцүү.
Т.Ариунтуяа: Хүүхэдтэйгээ 10 нас хүртэл нь харилцаж байна
Хүүхэдтэйгээ харилцаж, ярилцах л хэрэгтэй байна. Нялх байхаас нь л зөвийг ойлгуулж, бурууг ухааруулж үлгэр жишээч байгаач гэж хүсмээр байна. Практикт ажиглаад байхад эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ 10 нас хүртэл нь л харилцдаг юм шиг байна. Түүнээс хойш хүүхдээсээ хөндийрч байна. Хамгийн гол нас болох өсвөр насанд нь хүмүүжүүлэх, харилцах, ярилцах хэрэгтэй шүү дээ.
П.Цэвээн: Гэр бүл чухал нөлөө үзүүлнэ
Хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа гэдэг. Үүнд гэр бүл л нөлөөлнө. Хүүхдүүд амиа хорлоод байна, тоглоомонд донтоод байна гээд сөрөг зүйл болгонд гэр бүл багаас нь нөлөөлж байна гэсэн үг. Шилжилтийн нас гэдэг бол нууцлаг мэдрэмж бий болдог үе гэж тодорхойлж болно.
Гэтэл тэр мэдрэмжийг хэнтэй хуваалцах вэ. Аливаа зүйлд хандах хандлагын зан үйлийн төлөвшил ямар нэгэн юманд хүргэдэг. Жишээлбэл, архичин эсвэл хэрүүл хараалтай орчинд байдаг хүүхдүүд ямар зан үйлийг бий болгодог вэ. Гэтэл ширээгээ тойроод ярилцдаг айлын хүүхдүүд амиа хорлох тухай бодох уу. Миний бодлоор цэцэрлэгийн хүүхдэд хүртэл шилжилтийн нас байна.
Хөгшин хүнд хүртэл илэрч болно. Нэгдүгээрт хүүхдээ сонс, хүүхдийн оролцоо гэдэг зүйлийг хангаач. 200 мянган төгрөгөөр пүүз авч өгчихөөд би чамд 200 мянгаар пүүз авч өгсөн гэж тулгадаг. Гэтэл хүүхэд тэр мөнгөөр өөр хэрэгтэй зүйлээ авах гэж хүсч байсан бол яах вэ. Бид хүүхдийнхээ санал бодлыг сонсдоггүй. Гэхдээ зөвлөж чадахгүй бол битгий яар. Мэддэг хүмүүсээс нь асуу. 108 утсанд ч хандаж болно.
Асуулт 3. Гэр бүлийн орчноос гадна сурган хүмүүжүүлэх байгууллага энэ асуудалд гол үүрэгтэй оролцох ёстой. Ялангуяа нийгмийн ажилтнуудад бид хүүхдийнхээ асуудлыг хариуцуулчихдаг шүү дээ?
Б.Жавзанхүү
Салбар салбартаа нийгмийн ажилтнаа мэргэжлийнх нь түвшинд удирдлагаар хангаж чадахгүй байна. Сургуулийн нийгмийн ажилтнууд боловсролын яаманд харьяалагддаг хэдий ч төрийн бус байгууллагын шугамаар нэгдчихсэн байдаг юм. Түүгээр нь дамжуулж аргазүйгээр хангавал илүү үр дүнтэй ч байж мэднэ.
Цаашид ямар бодлого баримталж байна гэхээр хүүхэд хамгааллын хамтарсан баг бий болгоно. Эрүүл мэндийн яамтай хамтраад бодлого зөвлөмжөө уялдуулья. Эрүүл мэндийн нийгмийн ажилтан, хорооны нийгмийн ажилтан, сургуулийн нийгмийн,ажилтан хамтарч ажиллах эрхзүйн акт гаргахаар бэлтгээд “байна.
Т.Энхтайван: /ХТҮГ-ын дэд дарга/
1500 хүүхдэд нэг нийгмийн ажилтан байх ёстой гэсэн стандарт бий. Нийгмийн ажилтнуудыгт мэргэжлийн байх тал дээр анхаарах ёстой. Аргазүйн чиглэлээр хангаад явчихвал, тэд өөрсдөө уялдаа холбоотой ажиллах суурийг нь тавихаар ажиллаж байна. Гэхдээ энэ хүмүүст дэмжлэг үзүүлж байгаа мөртлөө өөрсдийг нь орхигдуулж болохгүй. Энгийн ажлын байрыг бодвол эрсдэлтэй шүү дээ.
Сэтгэлзүйн хувьд ч гэсэн. Магадгүй тэр энерцээрээ гэр бүлдээ дам хүчирхийлэл үүсгэхгүй гэх баталгаа байхгүй. Тэгэхээр нийгмийн баталгаа нь юу байх вэ гэдгийг ярих ёстой. Нийгмийн ажилтан бол холбон зуучлагч байх ёстой.
Дээрээс нь нийгмийн үйлчилгээний стандарт байхгүй байна. Тэр нь тэгсэн цагт тэр тийм үйлчилгээ үзүүлээд тэгж хүлээлгэж өгнө гэсэн стандартгүй. Энэ стандартыг гаргахаар төлөвлөж, байгууллагуудтай хамтран ажиллах болно. Гэр бүлийн төлөө цогц баг бий болж байж асуудлыг шийдвэрлэнэ гэж харж байгаа.
П.Цэвээн
Үе тэнгийнхний дарамт гээч зүйл газар авлаа. Манай хүүхдүүдийн хуулиа ашиглах мэдлэг сул байна.
Сургуулийн нийгмийн ажилтан хүүхдийн аливаа асуудлыг дангаараа шийдэх боломжгүй, хэцүү. Аливаа асуудлыг шийдэхийн тулд цогц байх ёстой. Би хийнэ гэхээс илүү хэний туслалцаатайгаар хийх үү гэдэг холбон зуучлагч байх ёстой. Дээрээс нь гэр бүл, хүүхдийн асуудалд тухайн харьяалагдсан дүүрэг, хорооны Засаг дарга нар үүрэг хүлээх ёстой. Тэднээс асуудаг, шалгаадаг байх хэрэгтэй. Сургуулийн нийгмийн ажилтан л буруудаад өнгөрдөг. Хорооны засаг дарга нар юу ч мэдэхгүй. Хуулиараа үндсэн үүрэг нь шүү дээ.