ХТҮГ-ын дарга И.Нарантуяа “Бумбардай” номыг зохиогч Н.Эрдэнэбаярыг хүлээн авч уулзлаа
ХТҮГ-ын дарга И.Нарантуяа
2014.12.17

ХТҮГ-ын дарга И.Нарантуяа “Бумбардай” номыг зохиогч Н.Эрдэнэбаярыг хүлээн авч уулзлаа

ХТҮГ-ын дарга И.Нарантуяа “Бумбардай” номыг зохиогч Н.Эрдэнэбаярыг хүлээн авч уулзлаа.

ХТҮГ 2013 онд “Нүүдлийн зурган өгүүлэмж сан”-аас эрхлэн гаргасан “Бумбардай” цуврал зурган номын нээлтийг Төрийн ордонд зохион байгуулахад хамтран ажилласан билээ. Төслийг санаачлагчид 9 дэх дугаараа гаргахаар бэлтгэж байгаа бөгөөд тус цуврал номыг нийт 108 дугаар гаргахаар төлөвлөж байна.

“Бумбардай” зурган 108 цуврал ном


Монгол ёс заншил, биет болон биет бус өв, уламжлалт зан харилцаа, үр хүүхдээ өсгөх гэрийн хүмүүжлийн талаар өгүүлэх дугаар бүр өөрийн өвөрмөц сэдвүүдтэй байх болно. 
ХТҮГ “Нүүдлийн зурган өгүүлэмж сан”-тай хамтран нийслэлийн төдийгүй орон нутгийн хүүхдүүдэд “Бумбардай” зурган 108 цуврал номыг хүргэхээр хамтран ажиллах юм