Олон нийттэй харилцах стратегийн төслийг танилцууллаа
Хүүхдийн төлөө үндэсний газар хүүхдийн хөгжил, хамгаалал, гэр бүлийн хөгжлийг дэмжих чиглэлээр үндэсний хэмжээнд хэрэгжүүлж буй хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд баримтлан ажиллах Олон нийттэй харилцах стратегийг боловсруулан ажиллаж байна.
Тус стратегийг боловсруулахад Хүүхдийн төлөө үндэсний газрын салбар нэгжээр дамжуулан иргэдээс мэдээлэл харилцааны орчинг тодорхойлох тандалт судалгааг Нийслэлийн 9 дүүрэг, орон нутгийн Хөвсгөл, Сүхбаатар, Дорноговь гэсэн 3 аймгийг сонгон хэрэгжүүлж дууссан байна.
Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн хийсэн “Хүүхдийн эрх, хамгааллын талаарх мэдээллийн мониторинг” судалгааны үр дүн, Аригу медиа ХХК-ны Олон нийттэй харилцах стратеги боловсруулах ажлын хүрээнд хийсэн "ХТҮГ-ын талаарх олон нийтийн ойлголт хандлага" судалгаа, Олон нийттэй Харилцах Стратегийн төслийг Хүүхдийн төлөө үндэсний газрын нийт албан хаагчдад танилцуулж сургалт зохион байгууллаа.