Л.Гантөмөр нийгэм, улс төрийн оны залуугаар шалгарав
Энэ оны нийгэм, улс төрийн оны залуугаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр шалгарчээ
2014.12.19

Л.Гантөмөр нийгэм, улс төрийн оны залуугаар шалгарав

Монголын Залуучуудын Холбоо, Залуу удирдагч сангаас 22 дахь жилдээ зохион байгуулж буй “Next stop” ёслолд боллоо. 

22 дахь удаагийн "Next stop" ёслолын шалгаруулалтад нийгэм улс төрийн салбарын 49, эдийн засаг бизнесийн салбарын 39 залуу манлайлагч нэр дэвшин өрсөлдсөн.

Энэ удаагийн ёслолд төрийн түшээд, улс төр, нийгмийн нэрт зүтгэлтэнүүд, урлаг, спортын салбарын төлөөлөл, бизнесийн салбарын шилдгүүд, 21 аймгийн манлайлагч залуус оролцсон юм.

Олон нийтийн санал дээр үндэслэн “Залуу удирдагч” сангийн гишүүд, Монголын Залуучуудын Холбооны удирдлагын багийнхан болон өмнөх жилүүдэд шалгарч байсан шилдгүүдийн саналаар шалгаруулалтын дүнг гаргасан.

Энэ оны нийгэм, улс төрийн оны залуугаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр шалгарч, Улсын Их Хурлын дарга З.Энхболд шагналыг нь гардуулав. Мөн эдийн засаг, бизнесийн салбарын оны залуугаар “UFC” группийн ерөнхийлөгч О.Амартүвшин тодорсон юм. 

Монголын Залуучуудын Холбоо, Залуу удирдагч сан хамтран 1992 оноос жил бүр улс төр, нийгмийн зүтгэлтэн, бизнесмэн залуусыг шилдгийг тодруулдаг уламжлалтай. Энэ удаагийн ёслолд төрийн түшээд, улс төр, нийгмийн нэрт зүтгэлтэнүүд, урлаг, спортын салбарын төлөөлөл, бизнесийн салбарын шилдгүүд, 21 аймгийн манлайлагч залуус оролцсон юм.