2014.12.19

З.Энхболд: Энэ их аюултай заалт байна

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогыг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ талаарх Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Бакей танилцуулсан юм.

Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын чанартай саналын томьёоллуудаар санал хураалт явуулж эхэлсэн.

Хуулийн төсөлд сургуульд орох хүүхдийн насыг иргэдийн хэрэгцээнд тохируулан уян хатан болгоно гэсэн агуулгын хүрээнд 6 настай хүүхдийг сургуульд оруулах боломжгүй бол гэрт нь багш нар очиж хичээл заахаар ойлголт өгч байгаа нь буруу гэсэн  шүүмлэл гарсан юм.

С.Одонтуяа: Үе тэнгийхэнээс нь хоцруулахгүй байх нь чухал. Зарим айлын хүүхдүүд хүндэтгэх шалтгаанаар сургуульд оруулах боломжгүй бол орон нутагтайгаа тохироод гэрээр багш очиж захаар байгаа. Энд орон нутгийн 3000 хүүхдийн асуудал яригдаж байгаа

З.Энхболд: Тэгээд гэрийн багшийн мөнгийг нь хэн төлөх юм. Төр л төлнө биздээ.

Е.Отгонбаяр: Хуулийн төсөлд сургуульд орох хүүхдийн насыг иргэдийн хэрэгцээнд тохируулан уян хатан болгоно гэсэн агуулга бий. үүгээр л явахгүй бол буруу ойлгогдоод байна.

Ч.Хүрэлбаатар: Ё.Отгонбаяр гишүүнийхээр бол зөв. харин 6 настай хүүхдийг сургуульд оруулах боломжгүй бол гэрт нь багш нар очиж хичээл заахаар ойлголт өгч байгаа нь буруу

З.Энхболд: Би бол үүнийг бантан болж байна гэж бодож байна. Нэг сумын бүх айл 6 настай хүүхэддээ сургуульд оруулж чадахгүй гэвэл айл болгонд багш суулгана. Зардлыг нь төр даах юм байна.

А.Бакей: Тэр тийм биш ээ. Бодлогод бол ерөнхий зарчим зааж өгч байгаа.Гол нь үе тэнгийхэнээсээ хоцрохгүй байх гэдэг зарчмыг л барьж байгаа. Үүний дараа Боловсролын хууль гарна. тэр хүрээнд 6 настай сургуульд орох уу? орохгүй бол яаж зохицуулах уу гэдгийг тодорхой зааж өгнө. 

З.Энхболд: Энэ их аюултай заалт байна. Ирэх 7 хоног руу шилжүүлье гэв

 Чуулганы хуралдааны үдийн зарвсарлав.