Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь чухал
Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо дутмаг байгаа талаар хөгжлийн хэлэлцүүлэг боллоо.
УИХ-д 11 эмэгтэй гишүүн байдаг. Эдгээр гишүүд улсын байнгын хороонд нэг нэгээрээ харъяалагддаг учраас шийдвэр гаргах түвшинд нөлөөлж чаддаггүй аж. Иймээс улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх эрэгтэй эмэгтэй гишүүд тэгш эрхтэй байх ёстой гэж эмэгтэйчүүдийн төлөөлөл хэлсэн юм.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Эмэгтэйчүүд өрх дотроо санхүүгийн 100 хувийн мэдэлтэй байдаг. Харин улстөрдөө мөнгө зарцуулахад ямар ч санхүүгийн эрх мэдэлгүй болдог.
Эмэгтэйчүүд ар гэрээ авч явах, үр хүүхдээ өсгөх ёстой гэсэн нийгмийн хэвшмэл ойлголттой байдгаас 20 зууны эхэн хүртэл эмэгтэйчүүд аливаа шийдвэр гаргах асуудалд оролцох эрх нь хязгаарлагдмал явж иржээ. Харин 20 зуунаас хойш эмэгтэйчүүд сонгуульд саналаа өгөх эрхтэй болон, улстөрд сонгогдох эрхтэй болсон нь улс орны хөгжлийн бодлогод эмэгтэй хүний оролцоо чухал байсны нэг илрэл юм.
Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү