УИХ-ын гишүүн Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн
2014.12.24

Ц.Даваасүрэн: Иргэд Шийдлийн Засгийн газраас их зүйлийг хүлээж байна

УИХ-ын гишүүн Төсвийн байнгын хорооны дарга С.Даваасүрэн Хөвсгөл аймагт ажиллаж Улаан-Уул, Ренчинлхүмбэ сумдын иргэдтэй уулзалт зохион байгууллаа.

Уулзалтын үеэр улстөр, эдийн засгийн хямрал иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлж байгааг шүүмжлэх иргэд олон байлаа. Мөн дээрх сумдад сургууль, цэцэрлэг, дотуур байрны хүрэлцээ хангалтгүй байгаа зэрэг тулгамдсан асуудлуудаа иргэд ярьсан байна.

УИХ-ын гишүүн Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн “Шийдлийн Засгийн газраас их зүйлийг иргэд хүлээж байна. Засгийн газар нь байгуулагдаад үйл ажиллагаагаа дөнгөж эхэлмэгцээ хумин, цомхотгон гэхээр ард түмний итгэл алдрана. Бид хөдөөгийн орлогыг бууруулаад хот руу чирээд эхлэх юм бол хотын асуудал хүндэрч хөдөө эзгүйрнэ. Энэ талаар иргэд нилээн бухимдалтай байр суурийг илэрхийлсэн” гэлээ.

                                                Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү