МЭНДЧИЛГЭЭ
УИХ-ын гишүүн Ц.ДАВААСҮРЭН
2014.10.03

МЭНДЧИЛГЭЭ

Нутгийн багш нар та бүхэндээ багш нарын баярын мэнд дэвшүүлж, мэндчилье!

Та бүгдийн маань ажил үйлс тавлаг, сайхан намаржиж байна уу?

   Багш нар маань  өмнөх амжилтаа бататган, ирээдүй болсон хүүхэд, багачуудаа хөгжүүлэхэд хүчин зүтгэл гаргаж, амжилт бүтээлийн олз омог ихтэй ажиллаж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.

Миний хувьд боловсролын салбараас УИХ-д гарсан, нутгийн багш нарын холбоог тэргүүлж байдаг хүний хувьд энэ салбарт тулгарч буй асуудлуудад тэргүүлэх ач холбогдол өгч явдгаа хэлэх байна. Өнөөгийн төр, нийгэмд тулгараад буй хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх хамгийн зөв гарц бол  боловсролтой, ёс суртахуунтай иргэнийг төлөвшүүлэн хөгжүүлэх явдал гэж би үздэг.

Энэ бүхэнд та бүгдийн үүрэг роль хамгийн чухал юм. Ийм агуулгаар багш нар, ирээдүйн хүүхэд багачуудаа дэмжиж, хүний хөгжил, хүн ардын сайн сайхны төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, та бүгдийнхээ дуу хоолойг УИХ-д илэрхийлж байх болно.

“Сайн багшаас сайн шавь төрнө” гэсэн бодлогыг баримталж, багш нарын мэргэжил дээшлүүлэх зардлыг үе шаттай нэмэгдүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлд Төсвийн байнгын хорооны даргын хувьд онцгой анхаарч ажиллана. Тухайлбал, 2014 онд багш нарын цалинг нэмэгдүүлэх, манай аймагт багш нарын орон сууцны хотхон байгуулах зураг, төсвийн ажлыг хийлгэх арга хэмжээг авна.

“Сайн багшаас сайн шавь төрнө

Ирэх онд манай аймгийн боловсролын салбарт эхлүүлсэн хөрөнгө оруулалтын ажлуудаа дуусгаж, та бүгддээ амласан “Багш хөгжлийн төв”-өө ашиглалтанд хүлээн авах болно.  II, III дугаар сургуулийн спорт заалууд, 640 хүүхдийн сургууль, спортын цогцолбор гээд хөрөнгө оруулалтын олон арга хэмжээ хэрэгжих болно.

Энэ бүрэн эрхийн хугацаанд нутгийн багш, дүү нарынхаа хөгжил, боловсролын төлөө урьдын адил хүчин зүтгэх болно гэдгээ дахин илэрхийлье.

Та бүгдийн минь ажил үйлс өөдрөг, амжилт бүтээлээр дүүрэн,  эрүүл энх, сайн сайхан байхын өлзийтөй ерөөлийг өргөе.       

Та бүгдийгээ хүндэтгэсэн,

Хөвсгөл аймгийн Багш нарын холбооны тэргүүн,

УИХ-ын гишүүн  Ц.ДАВААСҮРЭН