МУИС-ийн багш нар сөрөг хүчинд хандав
Монгол Улсын Их Сургуулийн багш нарын тэмцэл төрийн албан байгууллага дамжигдан шийдвэрлэгдэхгүй байгаа тул тэд улс төрийн хүчнүүдэд хандлаа. Улмаар УИХ дахь Монгол Ардын намын бүлэг тэдний төлөөллийг хүлээн авч уулзлаа. МУИС-ийн захирал А.Галтбаярыг огцруулах шаардлагыг өнөөдөр Л.Гантөмөр сайдад хүргүүллээ. Харин БШУ-ны сайд тус сургуулийн удирдлагууд удирдах зөвлөлийг татан буулгах саналтай байгаагаа дуулгасан юм.
МУИС-д ардчиллыг сэргээх түр хорооны тэргүүний Б.Болдын үзэж буйгаар захирал өөрөө эрх мэдлийг гартаа төвлөрүүлсэн бөгөөд тэнхимийн эрхлэгч бүх хүмүүсийг шууд албан тушаалд томилдог ажээ. Мөн санхүүгийн эрх мэдлийг өөр дээрээ төвлөрүүлсэн гэв.
Харин УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Гантөмөрөөс энэ талаар тодрууллаа.
Тэрээр хэлэхдээ: “Бид дээд боловсролын хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулж, олон нийтийн болон хувийн статус, завсрын статусыг ялгаж салгана. Олон нийтийн радио телевиз гэдэг удирдах зөвлөл олон талын оролцоотой байх боломжийг бүрдүүлнэ” гэв.
Харин УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын үзэж буйгаар хамгийн гол нь шинэчлэлийг хийх хүмүүс хоорондоо ойлголцох хэрэгтэйг хэлж байлаа. Түүнчлэн МУИС-ын захирлын асуудлыг нээлттэй зарлаж, өрсөлдөөний зарчмаар сонгон шалгаруулах нь ардчилсан зарчим гэдгийг хэлсэн юм.