Засгийн газарт чиглэл болгох шийдвэр гаргав
Байнгын хорооны хуралдаан
2014.05.20

Засгийн газарт чиглэл болгох шийдвэр гаргав

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо өнөөдөр хуралдаж, Боловсролын тухай хуулийн зарим заалтын хэрэгжилт болон энэ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар зарим иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийг авч хэлэлцлээ.

Иргэн О.Эрдэнэцэцэг “Төрийн өмчийн сургуульд 28 жил ажилласан хэдий ч 2013 онд өндөр насны тэтгэвэр тогтоолгоход хувийн сургуульд ажиллаж байсан гэсэн шалтгаанаар Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4-т заасан мөнгөн тэтгэмжийг авч чадахгүй байгаа”, иргэн Г.Цогбадрах “өндөр насны тэтгэвэр тогтоохоос өмнө өвчний улмаас нас барсан тохиолдолд мөнгөн тэтгэмжийг нөхөн олгох” агуулга бүхий нэмэлт, өөрчлөлтийг хуульд оруулах”, иргэн Д.Дамдинсүрэн, С.Дэлгэрмаа нар “... их, дээд сургуульд ажилласан иргэд мөнгөн тэтгэмж авах боломжгүй болсон тул хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж их, дээд сургуулийг хамруулах” саналыг тус тус ирүүлжээ.

Эдгээр санал хүсэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Болор, Н.Номтойбаяр нар нягтлан судлаад санал дүгнэлтээ боловсруулан Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд танилцууллаа.

Тэд дүгнэлтдээ, Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4, 43.3 дахь хэсгүүд хоорондоо зөрчилтэй байна гэж үзэх үндэслэлтэй байгааг дурджээ.

Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт энэ хуулийн 43.1.2-т заасан албан тушаалд 25 ба түүнээс дээш жил ажилласан иргэн, мөн үүнээс сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгт 10 ба түүнээс дээш жил ажилласан иргэд тэтгэвэр тогтоолгох үедээ хувийн салбарт ажиллаж байгаа нөхцөлд нэг удаагийн мөнгөн тэтгэмж /24 болон 36 сарын үндсэн цалинтай нь тэнцэх/-д хамрагдаж болох эсэх нь тодорхойгүй, хоёрдмол утгатай байгааг тэмдэглэсэн  байна

й эсэх талаар судлан шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх талаар Засгийн газарт чиглэл өгөх нь зүйтэй гэсэн санал гаргаж буйгаа

Иймд хуулийн дээрх заалтуудын зөрчлийг арилгах, зохицуулалтыг тодорхой болгох, хуулийн дээрх заалтад их, дээд сургуульд ажилласан иргэнийг хамруулах эсэх, уг шаардлагыг хангасан боловч тэтгэврийн насанд хүрэхээсээ өмнө нас барсан иргэн, түүний гэр бүлийн гишүүнд дээрх мөнгөн тэтгэмжийг олгох боломжтой эсэх талаар судлан шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх талаар Засгийн газарт чиглэл өгөх нь зүйтэй гэсэн санал гаргаж буйгаа Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяр танилцууллаа.

 

Өргөдлийн байнгын хороо хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцээд, Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4 дэх заалт, 43.3 дахь хэсгүүд хоорондын зөрчлийг арилгах, мөн хуулийн заалтад их, дээд сургуульд ажилласан иргэнийг хамруулах, хуулийн шаардлагыг хангасан боловч тэтгэврийн насанд хүрэхээсээ өмнө нас барсан иргэн, түүний гэр бүлийн гишүүнд дээрх мөнгөн тэтгэмжийг олгох боломжтой эсэх талаар судлан эрх зүйн зохицуулалт хийх саналаа боловсруулан танилцуулахыг Засгийн газарт чиглэл болгох шийдвэр гаргав