Сөргөлдөөний дуу хоолой
Хамгийн дарлагдсан ард түмнийг бизнес эрхлэгчид гэдгийг манай улсын ерөнхийлөгч хүлээн зөвшөөрсөн.
2014.05.14

Сөргөлдөөний дуу хоолой

Хамгийн дарлагдсан ард түмнийг бизнес эрхлэгчид гэдгийг манай улсын ерөнхийлөгч хүлээн зөвшөөрсөн.

Ялангуяа эрүүл бус, тогтворгүй орчинд шударгаар бизнес хийх гэж оролдож буй компаниудын хувьд дарлал тун хүчтэй мэдрэгддэг ажээ.

Аливаа улс орон жижиг аж ахуй нэгжээс эхлээд томоохон компаниудын хөгжилгүйгээр цаашид явах боломжгүй. Тэд  Ажиллах хүчний зах зээлийн 80 хувийг өөртөө тэр чигт нь шингээж,  улсын төсвийн 60-70 хувийг бүрдүүлдэг.

Гадаад зах зээлийн ширүүн өрсөлдөөн, эдийн засгийн савлагаа, валютын ханшийн эрсдэлд тэртэй тэргүй шаналж байхад дээрээс нь төрийн буруу оролцоо савлуурыг улам хүчтэй түлхсээр байгаа нь харамсалтай.

Гэтэл төр өөрөө саад болохоор ямар хэрэг байх вэ.

Эдийн засгийн суурь онолоос үзвэл төр юунд зайлшгүй оролцох ёстой вэ гэдэг асуулт тавигдсаар иржээ. Төр хууль эрх зүйн орчин, эдийн засгийн бодлогоороо оролцох ёстой. Гэхдээ тэр бодлого нь Монгол хүндээ, монголын аж ахуй нэгждээ тааламжтай таатай, эрүүл байснаар хөгжих болно. Хэрвээ бизнесийн тааламжтай орчинг бүрдүүлвэл компаниуд их хэмжээний орлого олж, тэр хэрээр улсын төсөвт төлөх татварын хэмжээ нэмэгдэнэ. Гэтэл төр өөрөө саад болохоор ямар хэрэг байх вэ.

Даахгүй нохойнд булуу хураахын үлгэр

Буруу бодлого шийдвэрээр оролцохын хажуугаар төр өөрийнхөө ачааг нэмэгдүүлж, хувийн хэвшилтэй зэрэгцэн бизнес хийх болов. Хувийн хэвшил хөрөнгө оруулалт хийгээд ашиг олох боломжтой салбарт төр оролцох шаардлагагүй. Харин хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийх боломжгүй, урт хугацааны, нийгмийн шинжтэй, бүх нийтэд хамааралтай тухайлбал байгаль орчин, эрүүл мэнд, батлан хамгаалах зэрэг зориулалттай үйл ажиллагааг төр хийх нь сонгодог онол.

Төрийн өмчийн хорооны удирдлагын газрын дарга Д.Болормаагийн хэлснээр: “Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниуд албан ёсоор 82, орон нутгийн өмчлөлтэй 300 гаруй компани байгаа” аж. Гэтэл энэ тоо өсөх хандлага ажиглагдах болов. Саяхан “Үндэсний даатгалын корпораци”-ийг төр байгуулна гэхэд хорин жилийн турш хөл дээр нь босгохын тулд хөлс хүчээ шавхсан даатгалын компаниуд ухаан алдах шахсан. Харин барилгын салбарынхан төр “Орон сууц санхүүжилтын корпораци”-ийг төр байгуулна гэхэд эгдүүцсэн.

Төр өөрийн гэсэн хоёр банктай. Өдрөөс өдөрт төрийн албан хаагч болох гэсэн хүмүүсийн тоо нэмэгдсээр. Төр компани дэлгүүр биш гэх яриа

2013 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Төрийн өмчийн хорооны 55 тоот тогтоолоор “Шинэ төмөр зам” компанийг байгуулж, компанийн дүрмийг баталсан. 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдөр “Шинэ төмөр зам” тусгай зориулалтын компанийг Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн газар бүртгэж зохих журмын дагуу компанийн гэрчилгээг олгосон.

төрийн ордон дотор гарч байгаа ч төрийн өмчит аж ахуй нэгжүүд байгуулагдсаар.

Төр өөрийнхөө ачааг багасгах хэрэгтэй. Тэгэхгүй бол хувь эзэмшихийн хэрээр том ачаа үүрч, өөрөө маш том санхүүжилтийг гаргаж, эрсдэл хүлээж байна. Тухайлбал шинэ төмөр зам барих ажилд төр 51 хувийн эзэмшлээр компани байгуулж оролцож байгаа. Гэтэл нийт төслийн өртөг 6-7 тэрбум гэж үзээд төр 3-4 тэрбумыг гаргаж чадах эсэх нь эргэлзээтэй. Мөнгө олох гэсээр байтал төсөл удааширдаг дүр зургууд эрчим хүчний салбарт хангалттай ажиглагдсан. Хэрвээ эрсдлээ бизнесийнхэнд үүрүүлвэл төрд ашигтай.  Харин татвараа хангалттай хэмжээнд авч, стандарт, дүрэм журамд нь хяналт тавих ёстой.

Төр яагаад бизнес хийж болохгүй вэ

Энэ асуултад “UFC” компанийн ерөнхийлөгч О.Амартүвшин хариулав. Тэрээр хэлэхдээ:Нэгдүгээрт төр өөрөө өөрийгөө хянаж чадахгүй. Хоёрдугаарт төрийн давамгайлал дунд хувийн хэвшлийнхэн өрсөлдөж чадахгүй, гуравдугаарт төр тодорхой хугацаанд ашигтай ажиллах ч авилгал, хүнд сурталдаа идэгдэнэ. Энэ мэт маш олон сөрөг үр дагаврыг авчирна” хэмээсэн.

Монгол бага зах зээлтэй. Монгол дотроо орон зайгаа эзлэхэд амаргүй. Гадаад зах зээл рүү гарах нь маш том сорилт, өрсөлдөөнийг даван туулах шаардлагыг бий болгодог. Ийм нөхцөлд хувийнхан яаж төртэй өрсөлдөх юм бэ. Шударга өрсөлдөөний зарчим алга.

Хамгийн хортой нь төртэй өрсөлдсөн компаниуд цаашид үйл ажиллагаа явуулах чадамжгүй болж  улмаар ажилчдаа цомхотгоход хүрнэ.

Хувийн компаниудын зах зээлийг булаах мөртлөө төрийн бизнес ашиггүй бөгөөд ихэнхдээ алдагдалтай байгаа гэдгийг дээр дооргүй хүлээн зөвшөөрсөн.

Нэг жишээ хэлье. Тавантолгой дээр гэхэд төрийн өмчийн “Эрдэнэс Тавантолгой” ХК, нөгөө нь хувийн өмчийн “Энержи Ресурс” ХХК гэсэн хоёр компани үйл ажиллагаа явуулж байна. Энэ хоёрыг харьцуулаад харахад хувийн өмчийн ““Энержи Ресурс” ХХК цахилгаан станц, хотхон,

“Эрдэнэс Тавантолгой” компанийн 20 хувийн хувьцааг иргэдэд үнэгүй эзэмшүүлж, хүсвэл хувьцааг нь Засгийн газар худалдаж авахаар болсон. Гэсэн хэдий ч хувьцааны асуудлыг хоёр жил ярьсангүй

үйлдвэр, засмал замаа хүртэл барьчихсан. Зогсоогоогүй бол төмөр замаа ч барьчих боломжтой байсан. Гэтэл улсын өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК нь нөгөө компаниасаа 20 дахин илүү ордын хэсгийг эзэмшиж байгаа ч гэсэн хэдхэн машин, гэртэй л байх жишээтэй. Тэгэхээр төр аж ахуйн үйл ажиллагаанд оролцоод худалдаад, зараад наймаа хийгээд байх нь зохимжгүй, эдийн засгийн үр ашиггүй гэдэг нь харагдана.

Хоёр сарын өмнө болсон Монголын эдийн засгийн чуулганаар бизнес эрхлэгчид төрийн өмчит аж ахуй нэгжүүдийн санхүүгийн байдлыг авч хэлэлцсэн. Томоохон төрийн өмчит компаниуд нэлээн алдагдалтай ажиллаж  байна гэсэн шүүмжлэл гарсан. Хуралдаанд оролцогчид төрийн өмчит компанийг шинээр байгуулах хэрэггүй гэж үзсэн бөгөөд нэгэнт үйл ажиллагаа явуулж буй газруудыг хөрөнгийн биржид бүртгүүлж, хувьцаагаа арилжаалдаг олон нийтийн хяналтан дор үйл ажиллагаа явуулах хэрэгтэй гэдгийг хэлжээ.

Матрёшка буюу улс доторх улсын засаглал

Улсын доторх улс нь өдгөө улсын төсвийг бүрдүүлж буй хүчирхэг компаниуд юм. Тэдгээр нь эгээ л матрёшка тоглоом мэт. Компанийн засаглалын асуудал нь өдгөө хүчирхэг байх үндэс гэдгийг бизнесийн хүрээнийхэн дуу нэгтэй хэлдэг.

Хэдийгээр сайн засаглалын зарчмыг хэрэгжүүлэх нь өндөр зардал шаарддаг ч ирээдүйд тогтвортой хөгжих үндсийг тавьдаг бөгөөд хөрөнгө оруулалтыг татах боломжийг бүрдүүлдэг ажээ. Компанийн засаглал нь зөвхөн сайн захирал, ТУЗ-ийн асуудал биш. Ажилчдад ч мөн хамааралтай. Засаглалыг зөвхөн хувийн компаниуд дээр ярихгүй. Төрийн өмчит компаниудын асуудал ч энд сөхөгдөнө.

Төр тодорхой түвшинд хувь эзэмшиж болох ч удирдлага томилгоонд оролцож болохгүй. Норвеги, сингапурын жишээнээс үззэхэд ТӨК-ийн удирдлагын төр нь томилдоггүй, хөндлөнгийн ТББ-аас төлөөлөн удирдах зөвлөлд ажиллах замаар эрүүл үйл ажиллагааг явуулдаг. Гэтэл манайд эсрэгээрээ. Төрийн албан хаагчид байдаг. Та дараах Компанийн засаглалын 2013 оны тайлангаас хангалттай харж болно.

Компанийн засаглалын тайлан 2013 он

http://www.slideshare.net/wanyabe/2013-02-1

Энэ байдлаа хүлээн зөвшөөрч компанийн ашгийг нийгмийн сайн сайхны төлөө зарцуулах, хөрөнгө оруулах шинэ менежментийн тогтолцоог бүрдүүлнэ, засаглалыг хөгжүүлнэ хэмээн Төрийн өмчийн хорооныхон ярьж байгаа ч төр бизнес хийж, ард түмэнтэйгээ өрсөлдсөөр байх уу гэдгийг бодох хэрэгтэй.