УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
2014.12.24

Шүүхийн бие даасан халдашгүй орчинг бүрдүүлэх ёстой

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгч нарт 3-6 сая хүртэлх төгрөгийн цалин олгохоор тусгажээ.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд шүүгч хараат бусаар ажиллах амьдрахад хүрэлцээтэй цалинтай байхыг заасан байдаг аж. Харин шүүгчдийн цалинг нэмэх нь зөв гэдэгт гишүүд санал нэгдсэн байна.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Шүүхийн цалинтай зууралдах нь төрийн үүрэг биш. Бид хэвлэл мэдээллийн байгууллагыг чөлөөтэй буюу хувийн хэвшилд боломжийг нь олгож өгч,  нөгөө талдаа шүүхийн бие даасан халдашгүй орчинг бүрдүүлэн ажиллах ёстой” гэлээ.

Шүүгчдийн цалинг нэмснээр хараат бусаар ажиллах нь гарцаагүй болно гэж үзэж байгаа аж.

                                    -Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү