Даатгалын салбарын шилдгүүд тодорлоо
Монголын Даатгагчдын холбоо
2014.12.25

Даатгалын салбарын шилдгүүд тодорлоо

Монголын Даатгагчдын холбоо нь жил бүр уламжлал болгон монгол улсын даатгалын салбарт үр бүтээлтэй, салбарын өсөлтийг нэмэгдүүлэхэд өөрийн хувь нэмрийг оруулан манлайлан оролцсон удирдах ажилтан болон, шилдэг дунд шатны менежерүүдээ шагнан урамшуулдаг билээ.

Монголын Даатгагчдын холбооны хүндэт шагнал болох “ОНЫ ШИЛДЭГ CEO” шагналаар Холбооны Дэд Ерөнхийлөгч, Монре Даатгал ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганзориг тодорсон бол салбарын шилдэг менежерүүдээр дараах мэргэжилтнүүд шалгарлаа.

 Оны шилдэг даатгалын менежер:

МИГ Даатгал ХХК –ийн Дорноговь салбарын захирал Ж.Буян-Өлзий
Тэнгэр Даатгал ХХК-ийн Даатгалын менежер П.Буянхишиг
Практикал Даатгал ХХК-ийн Даатгалын менежер Д.Мөнхзаяа
Ард Даатгал ХХК-ийн Давхар даатгалын менежер Д.Одмаа
Бодь Даатгал ХХК –ийн Давхар даатгал хариуцсан ахлах менежер Б.Хүдэртулга
Мандал Женерал Даатгал ХХК-ийн Даатгалын менежер Ж. Гарваа

Оны шилдэг нөхөн төлбөрийн менежер:

Соёмбо Даатгал ХХК-ийн Нөхөн төлбөрийн ахлах менежер А.Алтаншагай
Номин Даатгал ХХК-ийн Нөхөн төлбөрийн менежер Ш.Бямбадорж
Нэйшнл лайф Даатгал ХХК-ийн Андеррайтер, нөхөн төлбөрийн эмч Д.Гэрэлтуяа

Оны шилдэг санхүүч:

Монре Даатгал ХХК-ийн Ахлах нягтлан бодогч Т.Сугарсүрэн
УБ хотын Даатгал ХХК-ийн Ерөнхий нягтлан бодогч Б.Мөнхчулуун
Монгол Даатгал ХХК-ийн Ахлах нягтлан бодогч Б.Нарантуяа