Нийгмийн даатгалын улсын байцаагчийн эрх олгох үнэмлэх гардууллаа
Нийгмийн даатгалын улсын байцаагчийн эрх олгох үнэмлэх гардуулав.
2014.11.17

Нийгмийн даатгалын улсын байцаагчийн эрх олгох үнэмлэх гардууллаа

Нийгмийн даатгалын байцаагчдын эрх олгох, баталгаажуулах, сэргээх шалгалтыг Нийгмийн даатгалын байцаагчдын дунд явуулсан билээ. 

Энэхүү шалгалтанд тэнцэж, нийгмийн даатгалын  улсын байцаагчийн эрх авсан Нийгмийн даатгалын төв, орон нутгийн байгууллагуудын зарим ажилтнуудад Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ Нийгмийн даатгалын улсын ахлах байцаагч, Нийгмийн даатгалын байцаагчийн эрх олгож, энгэрийн тэмдэг, үнэмлэх, дардасыг гардуулан өгч, ажлын амжилт хүслээ.