2014.09.09

С.Эрдэнэ: Сайн ч хийсэн, муу ч хийсэн адилхан муугаар шүүмжилдэг хэсэг бүлэг хүмүүс байдаг

"ETV" телевизийн "Тод зочин" нэвтрүүлэгт УИХ-ын Гишүүн, Хүн амын Хөгжил, Нийгмийн Хамгааллын Сайд С.Эрдэнэ оролцлоо.

Эрүүл мэндийн даатгалын шинэчлэлийн асуудал яригдаж байгаа. Таны хувьд энэ хуулийн төслийг өргөн барьсан гишүүдийн нэг. Тэгэхээр энэ хууль хэзээ шийдэгдэх вэ ?

Мэдээж энэ асуудал өөрөө нийгэмд томоохон хүрээг хамардаг.  Энэ төслийг бараг гурван жилийн өмнө өргөн барьсан. Тухайн үед тодорхой шалтгаанаар хойшлогдсоор өнөөг хүрсэн.

Харин өнгөрсөн онд С.Ганбаатар нарын гишүүд хуулийн өөр нэг төслийг бас өргөн барьсан.  Гэхдээ эцэст нь энэ хоёр төслийг нэгтгээд Засгийн газраас нэг хуулийн төсөл болгон өргөн барья гэсэн тохиролцоонд хүрсэн.

Засгийн газрын хуралдааны үеэр ч энэ хуулийн төслийг дэмжсэн. Шинэ хуулийн төсөлд нэг шинэ зүйл байгаа нь хувь хүнд эрүүл мэндийн хариуцлага байх ёстой гэж үзээд “Эрүүл мэндийн албан журмын даатгал”-ын тухай хууль гэж нэрийг өөрчлөөд оруулсан байгаа.

Эрүүл мэндийн даатгалын төлсөн мөнгөндөө тааруулж эмчилгээ авч чаддаггүй хүмүүст ямар нэмэлт боломжууд гарч ирж байгаа вэ ?
Шинэ хулийн төсөлд өрхийн даатгалын анхны хэлбэрийг оруулж ирж байгаа. 

Шинэ хулийн төсөлд өрхийн даатгалын анхны хэлбэрийг оруулж ирж байгаа. Энэ нь шимтгэлээ төлсөн ч эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлээгүй хүний ар гэрт байгаа хэн нэгэн өвчтэй хүний эмчилгээний зардал нь дууссан тохиолдолд зарцуулаагүй үлдсэн тухай өрхийн гишүүний хэрэглээгүй зардлыг шууд шилжүүлэх боломжтой юм. 

Түүнчлэн хэд хэдэн урамшуулалын төрлүүд бий. эрүүл мэнддээ анхаарч спорт, явган аялал, усан спортоор зэргээр хичээллэдэг хүмүүст даатгалаас урамшуулал олгох зэрэг асуудлуудыг оруулж өгч байгаа.

Энэ хуулийн төслийг Намрын чуулганаар хэлэлцэх үү ?

Тэгнэ. Ирэх чуулганаар хэлэлцэнэ.

Өмнө нь иргэдийн зүгээс ихээхэн дэмжлэг авч байсан “Хамтын тэтгэврийн тухай хууль”. Харамсалтай нь УИХ-д өргөн баригдаад дэмжигдээгүй. Энэ хуулийг дахин хэлэлцэх үү?

Үргэлжлэлийг бичлэгнээс үзнэ үү ?