Өргөдлийн байнгын хорооны хуралдаан
2014.05.02

Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг зөв оновчтой тодорхойлсны дараа үр дүн гарна

Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар нийгмийн даатгалын сангийн талаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ мэдээлэл хийж УИХ-ын гишүүн М.Энхболд болон Д.Сарангэрэл нар асуулга, асуув

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын хэлсэн мэдээллээс үзэхэд нийгмийн даатгалын санд өнгөрсөн жил нэг их наяд 18 тэрбум төгрөг хуримтлагдсан байна. Энэ нь төлөвлөснөөс 79 тэрбум төгрөгөөр илүү гарчээ. Манай улсын хүн ам насны бүтцийн хувьд ажил, хөдөлмөр хийдэг насныхан давамгайлж энэ хирээр нийгмийн даатгалын санд орлого төвлөрүүлэх хамгийн боломжтой үед ирээд байгаа.

Гэхдээ энэ цонх үед 10-20 жил үргэлжлэх учраас энэ хугацаанд амжиж даатгалын тогтолцоог шинэчлэх, санг нь бэхжүүлэх зорилготой байгаа С.Эрдэнэ сайд хэллээ. Нийгмийн даатгалын сангаас гаргадаг шаардлагатай санхүүжилтүүдийг цаг хугацаанд нь хуулийн дагуу хийж байгаа ч өнөөдрийн явж байгаа эв санааны зарчимд суурилсан тогтолцоо 2015 онд өөрчлөгдөнө.

Учир нь 1960 оноос хойш төрсөн хүмүүст нэрийн дансанд хуримтлал үүсгэх замаар тэтгэвэр авдаг болгохоор шийдвэрлэсэн. Энэ дагуу эхний хүмүүс 2015 оноос нэрийн данснаасаа тэтгэвэр авч эхэлнэ. Тиймээс 2015 оноос нийгмийн даатгалын холимог тогтолцоонд шилжих учиртайг салбарын сайд хэлсэн.

Үүний тулд өнөөдөр ажиллагсдын төлж байгаа тэтгэврийн шимтгэлийг тэтгэвэрт зарцуулах бус шууд хуримтлал үүсгэж хадгалах ёстой. Гэвч ийм хуримтлал үүсээгүй байна.  Нийгмийн даатгалын сан улсын төсвөөс 8 их наяд төгрөгийн авлагатай гэж сайд хэлсэн юм. Сайдын мэдээллийн дараа гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Энгийн байгууллагад ажиллаж байгаад цэргийн байгууллагад шилжсэн хүмүүс энгийн байгууллагад ажилласан нэг жилээ хагас жилээр тооцуулаад ч болтугай цэргийн тэтгэвэр тооцуулах хүсэлтэй байдаг. Энэ асуудлыг яаж шийдвэрлэх вэ гэж гишүүн Д.Сарангэрэл тодруулсан юм.

Улсын хэмжээнд нийт шинээр бий болсон ажлын байр, мөн үүнтэй холбоотойгоор ажилгүйдэл дээр энэ асуудал орж ирдэггүй.

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын  сайд С.Эрдэнэ: Ялгаатай. Хувь хүнд өөрт нь цэргийнээр тогтоолгох нь ашигтай байгаа учраас ажилласан жилээ 50 хувиар ч болтугай тооцоолж байгаад цэргийнээр тооцоолъё гэдэг хүсэлтүүд их ирдэг. Яг хуулин дээр заасан заалт байдаггүй. Зохицуулалт хийх гэхээр хуулийн заалт байхгүй учраас ямар нэгэн хууль бус шийдвэр гаргах боломжгүй байдаг юм.

УИХ-ын гишүүн М.Энхболд: Ажилгүйдлийн тэтгэмж 14.9 тэрбум төгрөг зарцуулсан гэсэн тооцоо бий.  хүний тоогоор өнгөрсөн онтой харьцуулахад 10.5-15.9 мянга болоод 5400 хүнээр нэмэгдсэн гарч байна л даа. Гэхдээ ажилгүйдлийн тэтгэмжийг 6 сарын хугацаагаар авдаг учраас яг 10 мянга, 15 мянган хүн ажилгүй болжээ ч гэдэг юм уу ийм байдлаар тооцох боломж байхгүй. Зарцуулсан хөрөнгөөр нь тооцож үзэх ёстой. Өнгөрсөн 2012 онд ажилгүйдлийн тэтгэмжид хэдэн төгрөг зарцуулж байсан бэ.  Тэр нь хэд болсон болоод 14.9 мянга болоод 2014 онд өссөн юм бэ гэдэг дээр тоо хэлж өгөөч ээ?

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Энэ онд манай нийгмийн даатгалын сан, нийгмийн даатгалын байгууллага дээр ажилгүйдлийн бүртгэлтэй иргэдэд олгож байгаа тэр л тоо хэмжээг би мэдээлсэн. Улсын хэмжээнд нийт шинээр бий болсон ажлын байр, мөн үүнтэй холбоотойгоор ажилгүйдэл дээр энэ асуудал орж ирдэггүй.

Одоогийн байдлаар 10 орчим мянган хүн ажилгүй байсан бол 2013 онд 15 мянга орчим хүн болсон дүн мэдээ харагдаж байна. Ажилгүйдлийн асуудлыг засгийн газрын нийт мэдээллийн багц дүнгээр дүгнэх нь зүйтэй. Дан ганц нийгмийн даатгалын сангийн тэр тусмаа ажилгүйдлийн даатгалын сангийн мэдээгээр ажилгүйдлийн хувь хэмжээг тодорхойлох нь өрөөсгөл ойлголт. Өнөөдөр нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг зөв оновчтой тодорхойлсны дараа үр дүн гарна гэсэн юм.