Барри Эванс: Хүнсний аюулгүй байдал бол Дэлхий нийтийн асуудал
Черчилль компанийн гүйцэтгэх захирал Барри Эванс
2014.12.31

Барри Эванс: Хүнсний аюулгүй байдал бол Дэлхий нийтийн асуудал

Черчилль компанийн гүйцэтгэх захирал, Монголын бизнесийн зөвлөлийн гишүүн Барри Эванстай ярилцлаа.

Хүнсний нэмэлт бол анх Европоос гарсан. Тэгэхээр тус тивийн хүнсний нэмэлтийн хэрэглээ хэрхэн зохицуулагдаж байдаг вэ ?

Европт хүнсний нэмэлттэй бүтээгдэхүүн буюу Е кодтой болон хүнсний нэмэгдэл гэх ойлголт нь тусдаа байдаг. Энэ нь маш нарийн зохицуулалтаар явагддаг. Үйлдвэрлэгчдийн хувьд 350 гаруй төрлийн Е дугаартай хүнсний нэмэлтийг ашигладаг. Түүнчлэн үйлдвэрлэгч бүтээгдэхүүнд орсон хүнсний нэмэлтээ ашиглан тэр болгон зар суртчилгаа хийдэггүй. Харин хүнсний нэмэгдлээ орц найрлагаар нь дамжуулж маркетинг хийж борлуулалтаа ихэсгэдэг.

Хүнсний нэмэгдэл гэдэгт нь юу орох вэ ?

Төрөл бүрийн витамин, тураах үйлчилгээтэй болон ханиад, томууны эсрэг нөлөө үзүүлэх нэмэлтүүд үүнд ордог. Түүнчлэн омега орсон хүнсний бүтээгдэхүүнийг ахмад настай хүмүүс түлхүү хэрэглэдэг.

Гэхдээ үүнийг хүн өдөр тутам хэрэглэдэггүй. Тиймээс эдгээрийг салгаж ойлгох чухал байдаг. Жишээ нь Англи улсад хүнсний нэмэгдлийн бизнест 125 тэрбум фунт эргэлддэг хүчээ авчихсан салбар. Гэтэл энэ нь эмнэлзүйн талаас батлагдаагүй зүйл байдаг. Тухайн бүтээгдэхүүний дөнгөж тав орчим хувь нь хүний эрүүл мэндэд эерэгээр нөлөөлдөг нь нотлогдсон.

Тэгэхээр энэ хоёрын хооронд ялгаа гарч байна. Хэрэглэгчийн хувьд Е тэмдэглэгээг сөргөөр, нөгөөг нь эерэгээр хүлээж авдаг. Тиймээс хэрэглэгчийн хувьд эдгээр зүйлийг мэдэх мэдлэгийн хувьд дутмаг байна гэж үзэж болох уу ?

Хэрэглэгчийг мэдлэгтэй болгохын тулд тухайн улсын боловсролын системд тодорхой хэмжээнд хөтөлбөрөөр оруулах хэрэгтэй. Ингэж бага наснаас нь зааж эхэлснээр өөрийн идэж буй хүнсний бүтээгдэхүүндээ хянал тавьж чадна. Ингэснээр хэрэглэгч бие, организмд таарсан хүнсийг сонгох хэрэглэхэд саадгүй болж байгаа юм. Тиймээс нэг реклам үзээд түүнд шууд итгээд худалдан авна гэдэг орчин үед хэт өрөөсгөл юм.

Иймээс хяналтын байгууллагын үүрэг нь үйлдвэрлэгчийг чанартай бүтээгдэхүүн хэрхэн үйлдвэрлэхийг зааж зөвлөх юм. 

Европт дээрх зүйлийг дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт оруулсан байдаг. Ер нь хүнсний аюулгүй байдлын асуудал бол Европ болон Дэлхийн асуудал болоод байгаа юм. Монголын хувьд сүүлийн таван жилийг харахад таргалалт нилээд ажиглагдаж байна. Тиймээс хэрэглэгчид рүү чиглэсэн хүнсний хэрэглээний боловсролыг тасралтгүй, системтэйгээр хүргэж байх нь чухал.

Ер нь Монголын хэрэглэгчдийн хувьд Е тэмдэглэгээг хүн бүр мэдэхгүй байгаа учраас илүү хялбаршуулсан аргаар зөв мэдээллийг хүргэх хэрэгтэй болж байна. Тийм ямар арга байна вэ ?

Европт хэрвээ бүтээгдэхүүн өөх тос орсон бол хэмжээг нь замын хөдөлгөөний гэрлийн дагуу улаан, шар, ногоон гэх дарааллаар Е тэмдэгний хажууд давхар тавьж өгсөн байдаг. Энэ нь хэрэглэгчийн сонголтыг улам хялбар болгодог. Ер нь Е кодны утга нь тухайн бүтээгдэхүүнд ямар хүнсний нэмэлтийг орсныг илэрхийлж байгаа болохоос биш түүнийг хэрэглэгчдэд хэрхэн ойлгомжой хүргэх нь үйлдвэрлэгчийн хариуцах ёстой зүйл.

Гэхдээ мэдээж заавал Е кодыг бүтээгдэхүүндээ тавих хэрэгтэй. Анх Е дугаарыг хэрэглээнд нэвтүүлснээр энэ асуудал шийдэгдэнэ гэж байсан ч төлөвлөсөн хэмжээнд хүрээгүй. Тэгэхээр зөвхөн Е дугаарыг тэмдэглэснээр хэрэглэгчид хүрэх мэдээлэл хангалтгүй гэдэг нь нэгэнт тодорхой болсон.

Мэргэжлийн байгууллага үйлдвэрлэгч хоёр хоорондоо хэрхэн уялдаа холбоотой ажиллах ёстой вэ ?

Монголд энэ хоёрын хооронд нилээд зааг байдаг. Харин Европт үйлдвэрлэгчид мэргэжлийн зөвлөгөө хэрэгтэй болвол шууд холбогдоод мэргэжлийн хүмүүст нь хандахад ирээд зөвлөгөө өгдөг. Иймээс хяналтын байгууллагын үүрэг нь үйлдвэрлэгчийг чанартай бүтээгдэхүүн хэрхэн үйлдвэрлэхийг зааж зөвлөх юм. Ер энэ асуудалд нарийн судалгаа, стратегийн дагуу хэрэгжүүлж болох зүйлээ төлөвлөж гарган түүнийгээ гүйцэтгэх нь асуудлыг шийдэхэд дөхөм болно.