МҮОНРТ-ийн захирлаар Ц.Оюундарь томилогдож тамгаа хүлээн авчээ
Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга асан Ц.Оюундарь
2015.01.05

МҮОНРТ-ийн захирлаар Ц.Оюундарь томилогдож тамгаа хүлээн авчээ

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл хуралдаж ерөнхий захирал М.Наранбаатарыг ажлаас нь чөлөөлсөн.

Энэхүү шийдвэр өнөөдрөөс эхлэн хэрэгжиж байгаа учир ерөнхий захирлын асуудлыг Үндэсний зөвлөлийн хурлаар хэлэлцлээ.

Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь өчигдөр өөрийн твиттер хуудсаар дамжуулан "Ерөнхий нарийн бичгийн даргын ажлаа өгч МҮОНРТ-ийн захиралд нэр дэвшлээ" гэдгээ мэдэгдсэн.

Тэгвэл МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн өнөөдрийн хурлаар Ц.Оюундарийг ерөнхий захирлаар томилох шийдвэр гаргажээ.

Үндэсний зөвлөлийн 12 гишүүнээс 11 нь Ц.Оюундарийг дэмжсэн байна.

Тэрбээр өмнө нь Монголын үндэсний олон нийтийн телевизийн захирлаар ажиллаж байсан.

МҮОНРТ-ийн захирлаар томилогдсон Ц.Оюундарь Үндэсний зөвлөлийн дарга Л.Пүрэвдоржоос тамгаа хүлээн авч ажилдаа оржээ.