Дэд сайд нарыг цөөлж магадгүй
Дэд сайдын асуудлаар УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн А.Бакей “Хэт олон нүсэр бүтэцтэй байх нь зохимжгүй. Дэд сайд ямар байх ёстойг хуульчлан зааж өгсөн зүйл байхгүй. Гэхдээ Засгийн бүтцийг шинэ ерөнхий сайд өөрөө кабинеттайгаа ярилцаж тогтоно.
УИХ-ын гишүүн Д.Ганбат "Хямралтай үед дэд сайдын орон тоог байхгүй болгон цомхотгох хэрэгтэй. 19 сайд, 15 яам дээр нэмэн 15 дэд сайдтай болно гэвэл зохимжгүй.
Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба “Дэд сайд байх шаардлагагүй гэж хэлэхгүй. Дэд сайд төрийн бодлогыг боловсруулах тухайн салбарын үйл ажиллагаа хэрэгжилтэнд нь хяналт тавих тодорхой үүрэг чиглэл өгөх зэрэг үүргийг хэрэгжүүлэн ажиллахад бүрэн бололцоотой.
Эрчим хүчний сайд Д.Зоригт “Нэг хүн салбарыг толгойлж ажиллаж байхад зарим тохиолдолд цаг хүрэлцэхгүй байх тохиолдол бий. Тиймээс дэд сайдтайгаа хамтран ажиллах нь үр дүнтэй байдаг”.
Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү