Хамгийн гол нь нэгдмэл, кабинетийн зарчмаар ажиллах ёстой
Өчигдрийн УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүдийн томилох асуудлыг хэлэлцсэн томилсон: Энэ үеэр шинэ засгийн газрыг хамгийн чухал нь нэгдмэл, кабинетийн зарчмаар ажиллах ёстой гэдгийг хэлцгээж байлаа.
Д.Ганбат "Би Энэ засгийн газар, түүний гишүүдийг дэмжиж байна. Яагаад гэвэл улс орны эрх ашиг, эдийн засгийн нөхцөл байдал ингэхийг шаардаж байна. Бүгдээс нь асуумаар байна кабинетийн зарчмаар ажиллаж чадах уу. Эдийн засгийн нөхцөл байдал гээд олон зүйл шалтгаалаад энэ засгийн газар байгуулагдсан. Тэрнээс биш нэг нь ажиллаж чадахгүй, нөгөө нь ажилладаг гэж ингээгүй. Тиймээс элдэв зүйл ярих хэрэггүй. Мэдээж өмнөх засгийн газрын ололттой талыг нь аваад, сайжруулаад ажиллах байх. Ингэж байж улс орны байдал, ард түмний амьдрал сайжрах ёстой" гэв.
Я.Санжмятав "Нэр дэвшсэн бүх хүмүүст амжилт хүсье. Өнгөрсөн хоёр жилд улс орны төлөө гэсэн сэтгэл байсан ч ултөржилт их байсан. Энэ бол засгийн газрын хүндрэл байсан. Одоо 76 гишүүний 3-аас бусад нь хамтран эдийн засгийн энэ хүндрэл, улстөрийн хямралыг давъя гэж байгааг дэмжиж байна. Хамгийн гол зүйл тухайн намдаа хамгийн шилдэгүүд нь гэж илгээгдсэн. Томилогдсоноос хойш Та бүхэн төрийн сайд нар. Монгол төрийн төлөө сэтгэлээ чилээж, ард түмний төлөө зүтгэл гаргаж ажиллах ёстой. Томилогдсон, дэвшүүлсэн нам фракц руугаа, дэмжсэн хүмүүсрүүгээ явах ёстой. Нэгдмэл ажиллаарай. Нэгдмэл гэж Засгийн газар дээрээ ярьчихаад нэрмээс нээрээ бүлгүүд дээрээ өөр өөр зүйл ярьдаг байж болохгүй шүү" гэв.