УИХ-ын гишүүн С.Ганбаатар хөдөө орон нутагт ажиллаж байна.
2015.01.09
С.Ганбаатар гишүүнд малчид зовлонгоо хэлжээ
УИХ-ын гишүүн С.Ганбаатар хөдөө орон нутагт ажиллаж байгаа билээ. Тэрбээр малчин айл өрхүүдийн ажил амьдралтай танилцаж, мөн иргэдтэй уулзан санал бодлыг нь сонсож яваа юм.
Харин малчид зургаан настай хүүхдээ сургуульд оруулахыг нэг их хүсэхгүй байгаа бололтой. Учир нь зургаахан настай нялх балчир үрсээ гэрээсээ хол удаан хугацаагаар байлгахыг хүсэхгүйн ойлгомжтой. Малчин гэр бүлийн хэн нэг нь хүүхдээ дагаж суурин газар суурьших болдог гэнэ. Үүнээс болоод гэр бүл салалт ч их болж байгаа юм.
Энэ талаар С.Ганбаатар гишүүн цахим хуудаснаа “Малчид маань зургаан настай хvvхдvvд сургуульд орж байгааг эргэж харж vзэхийг хүсэж ярьж байна. Анхаарах л асуудал. Та бvхэн саналаа хэлнэ үү” хэмээн бичжээ.