Д.Ганхуяг: Чуулган завсарлахгүй удсанаар чанаргүй бүтээгдэхүүн гарах явдал бий
2010.07.16

Д.Ганхуяг: Чуулган завсарлахгүй удсанаар чанаргүй бүтээгдэхүүн гарах явдал бий

-Хаврын чуулган хаалтаа хийлээ. Таны хувьд энэхүү чуулганыг хэрхэн үнэлж байгаа вэ?

-Дүн тавих болвол сайн авах байх. Олон чухал төрийн бодлогын бичиг баримт баталлаа. Төмөр зам, Тавантолгой, "Шинэ бүтээн байгуулалт", "Монгол мал" хөтөлбөр гээд томоохон асуудлуудыг эхлүүлж чадлаа. Эдгээр хөтөлбөртэй холбоотой эрх зүйн орчин орж ирэх шаардлагатай байсан. Өрсөлдөөний тухай хууль, Эмийн болон эмийн хэрэгслийн тухай хууль зэргийг ч баталлаа. Гэхдээ батлагдах нь гол биш шүү дээ. Батлаад гаргасан зүйлийн хэрэгжилт л чухал. Хэрэгжилт Засгийн газар болоод Үндсэн хуульд заасны дагуу явагддаг. Үүнээс их зүйл хамаарна. Намрын чуулганаар Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төсөл маш сайн орж ирээсэй гэж хэлэх байна.

-Хаврын чуулганаар улс орны ирээдүйтэй холбоотой томоохон асуудлуудыг халтуурдаад өнгөрлөө. Та үүнтэйсанал нийлэх үү?

-Санал нийлэхгүй байна. Чуулган завсарлахгүй удахаар чанаргүй бүтээгдэхүүн гарах явдал байдаг. Тавантолгой дээр иймэрхүү асуудал явагдаад байгаа юм. Гэхдээ Тавантолгойн анхны төсөл 2007 онд өргөн баригдаж байсан шүү дээ. Шинэ УИХ байгуулагдаад Засгийн газар буцаан татаж авсан. Энэ УИХ-д орж ирснээсээ хойш дөрвөн долоон хоног болсон. Хэлэлцэх эсэхийг нь шийдэх гэж байна гэж хугацаа алдсан явдал бий. Тавантолгойн эцсийн шийдвэрийг намрын чуулганаар гаргана гэж ойлгож байгаа.

-Өнөөдөр (өчигдөр) л гэхэд Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалаа батлах гэж гялтганууллаа шүү дээ?

-Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын шинэчилсэн найруулга батлагдлаа. Хойд болон урд хөрш маань Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалаа өөрчилсөн шүү дээ. Олон улсын хэмжээнд баримталж байгаа бодлого өөрчдлөгдсөнтэй холбоотой их гүрнүүд буюу хүчний төвүүд өөрчлөлт хийсэн. Үүнтэй холбоотой зайлшгүй өөрчлөх шаардлагатай байсан. Энэ бодлогод ойрын 10 жил хүрэхгүй байх. Иймэрхүү улс орон, иргэдийн өрхийн амьжиргаатай холбоотой хөтөлбөр төслуүдийг батачснаараа онцдогтой байлаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.