Стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах хууль өргөн барилаа
УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ц.Батбаяр, Ц.Баярсайхан, Д.Ганхуяг, Д.Тэрбигшдагва, Ө.Энхтүвшин нар Үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай дөрвөн бүлэг, 17 зүйл бүхий хуулийн төсөл санаачилжээ.
Одоогоор гадаадын хөрөнгө оруулагч нь Монгол Улсын стратегийн ач холбогдолтой компанийн хувьцааг 100 хувь эзэмших, хөрөнгө орууллалт хийхэд ямар нэг хязгаарлалтгүй байгаа.
Иймээс улс орны эдийн засагт стратегийн ач холбогдолтой салбаруудад гадаадын хөрөнгө оруулах асуудлыг улс орны эдийн засаг, үндэсний аюулгүй байдал, үндэсний бизнесийн салбарын хөгжлийн бодит байдалтай уялдуулан зохицуулах шааардлагатай байгааг харгалзан эрхэм гишүүд ийм хуулийн төсөл санаачлан боловсруулжээ.