УИХ-ын гишүүн С.Бямбацогт
2015.01.21
С.Бямбацогт: Авлигачдыг өршөөхөд чиглэсэн хууль
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих нэрийн дор хоронго орлогын мэдүүлгээ худал бөглөсөн, хөрөнгөө нуусан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн авлигачдыг өршөөхөд чиглэгдсэн.
Хууль бусаар хөрөнгөжсөн, авлига авсан нөхдийг өршөөнө гэсэн хуулийн төсөл оруулж ирсэн нь шударга ёсны зарчимд харшилж байна.
Бид зөв жишиг тогтоож, зөв хуулийг баталж тэр нь Үндсэн хууль, шударга ёсонд нийцсэн байх ёстой. Өөрөөр хэлбэл шударгаар татвараа төлөөд явж байсан хүмүүс хохирч, хууль бусаар хөрөнгө олж, авлига авсан нөхдүүд нь хождог ийм хуулийг бид дэмжихгүй.