100 хоногт Монголын эдийн засаг сэргэх үү
2014.05.29

Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн талаар ингэж өгүүлэв

УИХ-ын зарим гишүүд болон МҮЭ-ийн ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нар эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн талаар байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар:

100 хоног Монголын эдийн засагт ямар үр дүн авчрахыг бид хүлээж байна. Миний хувьд энэ ажилд шүүмжлэлтэй хандаж байна. Учир нь 100 хоног дотор Монголын эдийн засаг сэргэх боломж байхгүй.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног эхлээд бараг хоёр долоо хоночихлоо. Энэ хугацаанд хэд хэдэн хуульд өөрчлөлт орлоо. Гэхдээ миний хувьд 100 хоногт бүрэн өөрчлөгдөнө гэж бодохгүй байна.

МҮЭ-ийн ерөнхийлөгч Х.Амгаланбаатар:

Эдийн засгийн хүндрэлээс богино хугацаанд гарах ёстой. 100 хоног биш 60 хоногийн дотор гарах хэрэгтэй. Гэхдээ тоондоо гол асуудал байхгүй гэж бодож байна.