Б.Гарамгайбаатар: Зургаан сараас ам.долларын ханш суларна
УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатартай ярилцлаа.
-Байнгын хорооны даргын хувьд Монголын эдийн засгийн түвшинг хэрхэн тодорхойлж байна вэ. Оны эхний улиралд хөрөнгө оруулалтууд хийгддэггүй болохоор хүндрэл гарах гээд байна уу?
-Одоо эдийн засгийн түр амсхийлтын үе явагдаж байна. Монгол Улсад улирлын чанартай үйл ажиллагаа явагддаг онцлогтой. Тиймээс яг завсрынх нь үе эхэлчихсэн байгаа юм. Хаврын бүтээн байгуулалтаас эхлээд хийгдэх ажлуудын бэлтгэл ажлыг хангах үе л дээ. Энэ утгаараа эдийн засагт голлох нөлөө үзүүлдэг валютын эх үүсвэр, экспортын чиглэлийн тоног төхөөрөмжийн татан авалт, импортын чиглэлийн, татан авалт ч гэдэг юм уу уул уурхайн чиглэлийн үйлдвэрүүд сул зогсож байгаа тул эдийн засгийн боломжууд зогсолттой байгаа дүр зураг харагдаж байна.
Ер нь эдийн засаг гадна, дотно талдаа их сайн гэж хэлэхэд эрт байгаа. Гэхдээ эдийн засаг яадгаа алдчихаагүй байна. Ямартай ч өнгөрсөн оныхоо мөн үеийн түвшинтэй ойролцоо байгаа юм.
-Төсөв батлахдаа ам.долларын ханшийг 1384 төгрөгт барина гэж байсан ч өнгөрөгч долоо хоногт 1790 төгрөг хүртэл өслөө гэд- гийг МАН-ын бүлгээс мэдэгдсэн. Үнэхээр Монголын эдийн засагт улаан гэрэл асчихсан юм биш үү?
-Тэдний зүгээс ямар үндэслэлээр ийм мэдэгдэл хийснийг өөрөө сонсоогүй тул хэлж мэдэхгүй байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсныг нь харахад УИХ- ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн эдийн засаг дахь төлөв байдал, ирээдүй нь ямархуу үр дагавар авч ирэх, юун дээр анхаарч, ямар ямар ажлуудыг зохион байгуулалттайгаар эхлүүлэх вэ гэдэг ажлын хэсгийн тайлангийн талаар ярьсан байна лээ.
Тэгэхээр ажлын хэсгээс гарсан удирдамж чиглэлийн дагуу Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсэг үйл ажилла гаагаа явуулаад, үр дүнг нь гаргаад Засгийн газарт оруулах ёстой асуудлуудаа оруулчихсан. Засгийн газар ажлын хэсгийн дүгнэлтийн дагуу ямар ажил хийж байгаа, цаашлаад ямар ажил хийх талаараа тодорхой мэдээлэл өгөөгүй байгаа нь үнэн. Өнгөрсөн намрын чуулганы үеэр Эдийн засгийн хөгжлийн яам, Монголбанкны үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх шалгалтыг оруулсан. Энэ хүрээнд манай байнгын хорооны зүгээс дээрх газруудад чиглэл өгсөн.
Үүнтэй холбогдуулан эдийн засгийн байнгын хороон дээр эдийн засгийн боломжуудыг сайжруулах, валютын эх үүсвэрийг тогтвортой байлгах ямар боломжууд байгаа зэргийг судлах ажлын хэсгүүд байгуулагдсан. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Зоригт ахалж байгаа. Ажлын хэсэг үүн дээр нэлээд ажлуудыг хийж эдийн засгийг богино хугацаанд сайжруулж болох гаргалгаануудын талаар тодорхой түвшинд судалгаа хийгээд Засгийн газарт өгсөн. Зас- гийн газар оруулж буй санал, судалгааны дүгнэлт, зөвлөмж дээр дүн шинжилгээ хийгээд Их хурлаар асуудлуудаа оруулах ёстой. Одоо Засгийн газраас хариугаа хүлээж байгаа. Эдийн засгийн нөхцөл байдлыг Эдийн засгийн байнгын хороо хяналтаасаа алдчихсан юм алга.
-Ам.долларын ханшийн өсөлтийг хэрхэн хазаарлах вэ. Эсвэл ингээд зоргоороо өсөх ёстой юм уу?
Ам.долларын ханшийн өсөлтийг улирлын чанартай гэдэг утгаар нь ойлгох хэрэгтэй.
-Ам.долларын ханшийн өсөлтийг улирлын чанартай гэдэг утгаар нь ойлгох хэрэгтэй. Өнөөдөр бүх үйлдвэр үйлчилгээ идэвхжиж эхэлж байгаа тул валютын эрэлт нэмэгдсэн. Мөн зах зээлд нийлүүлэгдэж буй валют бага, цөөн тооны валют эргэлтэд орж байгаатай уялдаад эрэлт нэмэгдэж зах зээлд үнэ тогтоолт явагдаж байна. Үнэ тогтоолт нь валютын ханшийг 1790 болгож байх шиг байгаа юм.
Энэ нь зарим хүмүүст улс төрийн тоглолт хийх сайхан шалтаг болж ард иргэдийн сэтгэл зүйгээр тоглож байгаа юм. Үнэн чанартаа валютын хэрэгцээ зах зээлд ямар хэмжээгээр хэрэгтэй байгаа гэдгийг зах зээл нь өөрөө тодорхойлох тул тэр дүнгээрээ явна. Ид бүтээн байгуулалтын ажлууд хийгдээд эхлэхээр зургадугаар сараас эхлээд авч байсан валют чинь эргээд орлого болж орох тул валютын ханш унадаг. Энэ циклийнхээ дагуу явагдана.
-Та Монголбанкны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Монголбанкны зүгээс ямар тайлбар хийсэн бэ?
-Монголбанкнаас өгч буй мэдээллээр валютын ханш бодит түвшиндээ хүрчихсэн байгаа. Энэ НЬ зургадугаар сарыг хүртэл тодорхой хэмжээнд үргэлжлэх болов уу. Валютын ханш буухад Ашигт малтмалын тухай хуулийн алтны өөрчлөлт, Оюу толгойн үйл ажиллагаа, Таван толгойн нүүрсний борлуулалт, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн хэрэгжилт нөлөөлнө. Хөрөнгө оруулалтын тухай хууль хэдийнэ батлагдсан ч хэрэгжүүлэх дүрэм, журмууд одоо л орж байгаа тул хүлээлт үүсчихээд байна.
Тэр дүрэм журам зөв голдрилоор гараад, хуулийн хэрэгжилт нь жигдрээд явчих юм бол хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хэрээр валют нэмэгдэх учиртай. Оюутолгойн хоёр дахь ээлжийн үйлдвэрлэл эхлээд Засгийн газар Оюу толгойн хоорондох хэлэлцээрийг түргэвчлэх хэрэгтэй. Үүнийг даруйхан шийдчихвэл валютын эх үүсвэр сайжирна. Өнөөдөр нүүрсний борлуулалтын хамгийн их алдагдал нь тээвэрлэлтдээ байдаг. Тиймээс дэд бүтцийн асуудлуудыг нь шийдчихвэл валютын ханшийн өөрчлөлт, хомсдол арилах боломжтой.
Энэ асуудлууд удаашралтай байгаагаас болж шийдвэр нь тодорхой гарч өгөхгүй байгаа тул ийм нөхцөл бүрдээд байна. Эдгээрийг хийх үүрэг нь Засгийн газарт байгаа. Засгийн газар хурдан шийдвэрээ гаргах хэрэгтэй. Энэ бүгдийг даруйхан шийдчихвэл эдийн засгийн хүндрэл арилах боломж харагдаж байна. Эдгээр ажлууд удаашрах тусам сөрөг хучин улс төрийн тоглолт хийгээд байгаа л даа.
-Монгол банкныхан улс төрийн тоглолт хийсэн гэсэн байр суурийг илэрхийлсэн юм биш биз дээ?
-Монголбанкны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Өнөөдөр хүмүүсийн яриад байгаа, хэвлэл мэдээллээр тараад байгаа, МАН-ын гишүүдийн гаргаад буй үнэлэлт дүгнэлт бодит амьдрал дээр ямар байгаа вэ гэдэг дээр санал солилцлоо. МАН-ын бүлгийн гишүүдийн ярьж байгаа шиг хүндэрсэн зүйл алга.
-Зургадугаар сараас ам.долларын ханш 1384 төгрөгтөө хүрнэ гэж ойлгож болох уу?
Монголбанк өнөөдөр валютын ханшийг тодорхой түвшинд байлгах ажлуудыг хийж байгаа боловч боломж нь энэ түвшинд байна гэж ойлгох хэрэгтэй. Валютын нөөц байх ёстой хэмжээндээ байна.
-1384 төгрөгт хүрнэ гэж шууд хэлэх боломж байхгүй. Төсвийн хуулийг батлахад нэг ам.долларыг 1384 төгрөгийн ханштай байна гэж Эдийн засгийн хөгжлийн яамнаас гаргасан судалгаан дээр үндэслэж гаргасан тоо байна. Өнөөдөр Монголбанкнаас барьж буй валютын зах зээлийн бодит нэг тоо байгаа. Энэ хоёрын хооронд байгаа зөрүүг зөв төлөвлөлтүүд хийгдээд хурдтай яваад эхэлбэл зургадугаар сард валютын ханшийн зөрүү ойртох юм.
Түүнээс биш 1384 төгрөг хүрнэ. Тэрнээс доошоо бууна гэж зах зээл хөгжиж байгаа энэ үед яриад байх шаардлага байхгүй. Үндсэндээ энэ хоёр заагийн дундаж руу орох боломжтой гэсэн үг. Тухайн үед Засгийн газрын тооцоо, Монголбанкны аргачлалын тооцоо хоёр өөр байсан. Монголбанк өнөөдөр валютын ханшийг тодорхой түвшинд байлгах ажлуудыг хийж байгаа боловч боломж нь энэ түвшинд байна гэж ойлгох хэрэгтэй. Валютын нөөц байх ёстой хэмжээндээ байна.
-Монголбанкинд тушаагдаж буй алтны хэмжээ өмнөх оныхоос 3-4 дахин нэмэгдсэн гэсэн мэдээлэл байгаа. Энэ онд манай орны эдийн засаг өнгө засах нь ээ гэсэн хүлээлт үүсээд эхэллээ...
-Одоо уул уурхай түшиглэсэн бодлого явагдаж байна. Монгол- банкныхантай уулзаад тодруулга хийж асуудлыг ярилцаж байхад Оюу толгой сул зогсолттой, нүүрсний салбарын борлуулалт бараг тэг хэлбэрт байгаа. Гэсэн ч үүнээс бусад уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсч алдагдлыг нь нөхөж ижил түвшинд хүргэж буй дүр төрх ажиглагдаж байна. Нэг хэсэг нь доголдож байгаа ч гэсэн сайн зүйлс байгаа юм.
Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулснаараа алтны үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүд өөрсдөдөө хадгалж байсан алтаа өнөөдөр Монголбанкинд тушааж байгаа юм билээ. Ямартай ч өмнөх үеэс хоёр дахин их алт тушаалт нэмэгдэж байгаа нь сайн дохио юм. Монголбанк хэдий хэмжээгээр алтны нөөцөө нэмэгдүүлнэ тэр хэмжээгээр төгрөгийг зах зээлд нийлүүлэх боломж бүрдэнэ. Уул уурхайн компаниуд хөнгөлөлттэй нөхцөл байгаа дээр алтаа Монголбанкинд тушааснаар хуримтлал нэмэгдэнэ.
-Давосын эдийн засгийн чуулганаар Монгол орны хөгжлийн гурван загварыг хэлэлцсэн. Энэ сарын 20- ны үеэр Монголын эдийн засгийн форум болно. 2040 он хүртэлх хөгжлийн гурван загвар гаргасныг та хэрхэн харж байгаа вэ?
-Эдийн засгийн форум гуравдугаар сард болно гэсэн мэдээллийг авсан. Албан ёсоор ирсэн мэдээлэл алга. Уг уулзалтаар Монгол орны эдийн засгийн төлөв байдал, Давосын үр дүн ямар байх талаар ярих биз дээ. Засгийн газрыг илүү сайн ажиллах шаардлагыг тавихгүй бол хөгжлийн гарц олоход хэцүү.
УИХ хийх ёстой ажлаа хийгээд хяналтаа тавих үүргээ биелүүлж байгаа, Гадаад орнууд Монголыг сайнаар хүлээж авах нөхцөлүүд бүрдэж байна. Гэхдээ Засгийн газраас хийгдэх ажиллагаа удаашралтай байгаа. Бид эдийн засгийн хүндрэлийг гадна талдаа бус дотор талдаа ойлголцох хэрэгтэй. Монгол Улс хоёр том хөрштэйгөө мөнхийн харилцаатай байдаг тул аль алинтай нь харилцаагаа сайжруулах ёстой. Тэгж гэмээнэ Монголд эдийн засгийн баталгаатай орчин бүрдэнэ.
-Монгол орон газрын тосны нөөц ихтэй. Гэсэн хэдий ч өөрсдөө газрын тосоо боловсруулж чадахгүй байна. Газрын тосны хууль батлагдаад шатахуунаа ядаж дотооддоо үйлдвэрлэдэг болчих юмсан?
-Газрын тосны тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийгээд баталчихвал хууль хэрэгжих шатандаа орно. Газрын тосны хууль хаврын чуулганаар батлагдаж хуулийнхаа хүрээнд Монгол Улс үйл ажиллагаагаа явуулах боломжтой болно. Хууль бэлэн болсон тул бүх асуудал нь тодорхой байна. Газрын тосны нөөцтэй орны хувьд дотооддоо бензинээ хийж чадахгүй байна гэдгийг олон жил ярилаа. Их хурал Засгийн газарт чиглэлүүдийг нь өгчихсөн.
Хаана хаана газрын тос боловсруулах үйлдвэр баривал үр дүнтэй вэ гээд тухай газрыг нь заагаад өгчихсөн. Ярих нэг өөр, эдийн засгийн тооцоо судалгаа хийх нэг өөр. Тооцоо судалгаа нь зөв байгаад ашигтай байх юм бол нөөцөө дагуулж барих нь зөв гэж хувьдаа боддог. Боловсруулах үйлдвэрийг том хэмжээний биш ч дундаж хэмжээний үйлдвэрийг барих боломж бий.