2014.03.05

Монгол улсын эдийн засгийн чуулга уулзалт

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монгол улсын эдийн засгийн чуулга уулзалт гуравдугаар сарын 24,25-ны өдрүүдэд Төрийн ордонд болох гэж байна.

Хоёр өдөр үргэлжлэх энэхүү чуулга уулзалтаар Монгол улсын Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага, тулгамдсан асуудлуудаар дотоодын болон олон улын шилдэг мэргэжилтнүүд хэлэлцэх юм.

Түүнчлэн Дэлхийн эдийн засгийн форум төслийн баг Монгол улсын хөгжлийн зураглалын хувилбаруудыг танилцуулах юм байна.