Хоёр хөршийн хийн хоолой Монголыг тойров
Эрх баригчид оновчтой шийдвэр гаргаж ажиллахгүй бол Монголын ирээдүй эсрэг тэнцэлтэй гарч болохыг хоёр хөршийн үзэглэсэн гэрээ харуулж байна.
ОХУ, БНХАУ гэдэг бол хүссэн хүсээгүй Монголын хоёрхон хөрш. Хөршийг сонгодоггүй гэж ярьдаг. Тэр утгаараар хөршүүдийнхөө сонирхолд нийцүүлэхийн зэрэгцээ өөрийн орны хөгжил, ирээдүйд нэмэр хандив болохуйц үйл хэргийн төлөө ажиллах хэрэгтэй. Хоёр хөршийн байгуулсан хийн хоолойн гэрээ олон улсын анхаарлын төвд байна. Нэг талаас манай улсаар дайран өнгөрөхөөр төлөвлөж байсан байгалийн хийн хоолой манай улсыг тойрч гарах болсон нь ямар нэгэн гоморхол дагуулж байна. Тодруулбал манай орны нэрлэгдсэн хэсгээр хийн хоолой дайран өнгөрснөөр эдийн засагт өндөр ашиг авчирна гэж байсан ч санаснаар болсонгүй. Энэ нь бид цаашдаа бодлоготой ажиллахыг сануулсны дээр хэн нэгэнд бүрэн итгэж болохгүйг харууллаа.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:
Дан ганц түүхий эдээс хамаарна гэдэг улс орны эдийн засгийг нэг талтай болгодог. Сүүлийн үеийн үйл явдлууд бидэнд их сургамж боллоо. Цаашид хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийг хөгжүүлэх, шинэ технологийг нэвтрүүлэх хэрэгтэй. Уул уурхайн салбараас олж буй хөрөнгөө нэмүү өртөг бий болгох бусад салбарт хөрөнгө оруулах хэрэгтэй. Мөн хүн амаа эрүүлжүүлэх, дэлхийн түвшинд хүрэхүйц боловсрол олгоход олсон мөнгөө зарцуулах ёстой. Түүнээс биш халамжийн аргаар, улс төржсөн үр дүнгүй төслүүдээр улс орон урагш явахгүй. Дан уул уурхайгаар хөгжихгүй гэдэг нь тодорхой боллоо.
Хийн хоолойн асуудал өнөөдрийн түвшинд өндөр ач холбогдолтой гэгдэн эдийн засгийн үр ашгийг тооцоод байсан ч хоёр хөрш асуудлыг өөрсдийнхөөрөө шийдлээ. Тиймээс цаашид хоёр хөрштэйгээ зөв бодлого барьж ажиллах ёстойг эрх баригчид хэлүүлэлтгүй мэдэж байгаа буй заа.