“Тогтвортой амьжиргаа-III” төслийн Санхүүжилтийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа
Сангийн Ж.Эрдэнэбат
2015.01.30

“Тогтвортой амьжиргаа-III” төслийн Санхүүжилтийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа

Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлэх “Тогтвортой амьжиргаа-III” төслийн Санхүүжилтийн хэлэлцээрт Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Дэлхийн Банкны Монгол Улсыг хариуцсан захирал Берт Хофман нар гарын үсэг зурлаа.

“Тогтвортой амьжиргаа” төслийн I-II үе шатыг 2003-2013 онд нийт 62.7 сая ам.долларын санхүүжилтээр амжилттай хэрэгжүүлсэн билээ.

Монгол Улсын 21 аймгийн 330 сум, Улаанбаатар хотын 9 дүүргийн хэмжээнд бичил санхүүгийн хөгжлийг дэмжих, бэлчээрийн менежментийг бэхжүүлэх, орон нутгийн засаг захиргаанаас үзүүлэх төрийн үйчилгээг сайжруулах, орон нутгийн хөгжилд олон нийтийн идэвхитэй оролцоог дэмжих зэрэг нийгмийн хөгжлийн олон талын харилцааны дэвшилтэд ажлыг хэрэгжүүлсэн юм.

Төслийн 3 дахь үе шатыг хэрэгжүүлснээр Төсвийн тухай хуулийн хэрэгжилтийг дэмжих, орон нутгийн хэмжээнд шаардлагатай боловсон хүчний мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, Орон нутгийн хөгжлийн сангийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх, сайн гүйцэтгэлийг нэмэлт хөрөнгө хуваарилах замаар урамшуулах, орон нутгийн төсвийн зарцуулалтад нутгийн ТББ, иргэний нийгмийн зүгээс хяналт тавих үйл ажиллагааг дэмжиж, төсвийн ил тод байдлыг хангах хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах чухал ач холбогдолтой юм.