2015.02.03

Д.Батцогт: Хууль батлагдвал улсын төсөвт 20 гаруй тэрбум төгрөг төвлөрнө

Монголд үйл ажиллагаа явуулж буй компаниудаас 32% тэрбумын орлоготой 10 тэрбумын орлоготой компани 300-400 компани үйл ажиллагаа явуулж байна.

Эдийн засгийн хүндийг үүрч байгаа бизнес эрхлэгчдийг өршөөж нуусан хөрөнгийн төсөвт төвлөрүүлэх нь буруу хэрэг хийсэн хүүгээ аав нь нэг удаа өршөөж буйтай адил юм.

УИХ-ын гишүүн Д.Батцогт: Эдийн засгийн өршөөлийн хууль гаргахад сөрөг байр суурьтай гишүүд их байна. Шударга татвараа төлж байгаа хэсэг нь хохирох уу, татварын өртэй компаниуд өршөөгдөх нь зөвүү гэх мэтчилэн нилээн шүүмжлэлтэй байна.

Ер нь бол компанийн өнөөдөр явж ирсэн практикаар шудрага хэсэг байгаа байх, нягталж шалгаж эхэлвэл ямар нэг асуудалгүй компани байхгүй байх нууцгүй хэлэхэд хоёр тайлан данс бланс хөтөлж байсан нь нууц биш байгаа. Би бол дэмжиж байгаа хэсэгт байгаа. Энэ хуулийг баталсанаар монгол улсын төсөвт 20 гаруй тэрбум төгрөг төвлөрнө.