УИХ-ын гишүүн Д.Ганбат
2013.12.02

Д.Ганбат: Авилга, албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүсийг өршөөлийн хуульд хамруулахгүй

Авилгал авсан, мөнгө угаасан, албан тушаал урвуулан ашигласан, татварын их хэмжээний өртэй иргэдэд өршөөл үзүүлэх асуудал яригдах болсон.

Хуулийн төсөл болж хараахан хэлэлцэгдэж эхлээгүй энэ асуудлаар улс төрчид талцан мэтгэлцэж эхэллээ.

УИХ-аар гэмт хэргийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлснийг дагаад санхүүгийн өршөөл үзүүлэх гэх тодотголтой хуулийг давхар батлах зайлшгүй шаардлага тулгарсан талаар хэвлэлд мэдээлэл гарчээ.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Хохирогч нэгдүгээрт эрхээ эдэлж, хэрэгтэн хохирлоо бүрэн төлж барагдуулж байх ёстой. Нөгөө талаар цагаан захтнуудын хэрэг гэх авилга, албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүс энэ хуульд хамрагдахгүй гэсэн байр суурьтай байгаа.

Харин энэ төслийг хууль зүйн салбарынхан болон иргэдийн зүгээс эсэргүүцэж байна. Эсэргүүцэж байгаа үндэслэлээ үндсэн хуулийн “иргэн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй” гэсэн заалтаас иш татан тайлбарлалаа.