Д.Ганбат: ”Авлигын хэрэгт холбогдсон хүмүүсийг өршөөлийн хуульд хамруулахгүй”
УИХ-ын гишүүн Д.Ганбат
2013.12.16

Д.Ганбат: ”Авлигын хэрэгт холбогдсон хүмүүсийг өршөөлийн хуульд хамруулахгүй”

УИХ-ын гишүүн Д.Ганбаттай ярилцлаа.   

-Өршөөлийн тухай хууль яригдаж байгаа ч хэлэлцэх эсэх нь тодорхойгүй байна. Үүнийг асууж байгаа учир нь энэ хууль нийгэмд тодорхой хэмжээний хүлээлт үүсгээд байна. Ер нь хэзээ хэлэлцэж эхлэх юм бэ?   

-Өршөөлийн тухай хуулийг УИХ-д өргөн бариад нэлээд удаж байна. УИХ-ын даргын зөвлөл хоног хугацааг нь товлоод гаргачих байх. Өнөөдрийн хувьд Монгол Улсын хэмжээнд 8000 гаруй хоригдол байна. Үүнийг хүн амын хаа тоотой харьцуулбал тийм ч бага тоо биш л дээ. Ерөнхийдөө ял авсан хүмүүсийн ихэнх нь хулгайн буюу хөнгөн гэмт хэрэг хийсэн хүмүүс байдаг. 

Миний зүгээс хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүмүүс хамгийн гол нь хохирлоо барагдуулах ёстой гэж байгаа. Ингэснээр Өршөөлийн тухай хуульд хамрагдах боломжтой. Харин хээл хахууль, авлигын хэрэгт холбогдсон хүмүүс энэ хуульд хамрагдахгүй.     

-Тэгэхээр хөнгөн гэмт хэрэгт ямар төрлийн гэмт хэргүүд орох вэ?   

-Хулгайн хэрэг, анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон байдал, хохирлоо барагдуулсан ч юм уу эдгээр хүмүүсийг төр энэрэнгүй үзэж, уучилж байх нь зөв. Ер нь хүчирхийлэл бол хүчирхийллийг л төрүүлдэг шүү дээ. Ямар ч хүн алдаж, онодог.   Тэгэхээр хөнгөн гэмт хэрэг хийсэн хүнийг цааш нь нийгэмшүүлэх, гэр бүлийн асуудлыг нь ч гэсэн харгалзан үзээд ийм хууль гаргах нь зөв гэж бодож байна. Удахгүй УИХ-ын даргын зөвлөлийн хурлаар орох байлгүй.     

-Хууль батлагдвал хэчнээн хүн эрх чөлөөтэй болох вэ?   

-Урьдчилсан судалгааг гаргасан. Нийтдээ 3-5 мянган хүн хамрагдах боломжтой юм билээ. Нэг зүйлийг хэлэхэд үүнийг УИХ л шийднэ шүү дээ. УИХ хэлэлцэж байж тодорхой зүйл, заалтууд нь өөрчлөгдөөд явна. Мөн нэмэх заалт ч гарч ирж болно. Ер нь УИХ-ын гишүүдийн байр суурийг сонирхож байхад дэмжиж байгаа юм билээ. Мөн олон нийтийн санаа бодол ч дэмжсэн хандлагатай байгаа.     

-3-5 мянган хүн сулласнаар төсөвт хэчнээн хэмжээний хэмнэлт гарах вэ. Тэр тооцоог гаргачихсан байх?   

УИХ-ын гишүүд хариуцлагатай байх ёстой.

-Ц.Оюунбаатар гишүүн үүн дээр нэлээд сайн ажиллаж судалгаа гаргасан. Түүний судалснаар 10 гаруй тэрбум төгрөгийг хэмнэж чадах юм билээ. Харин миний хувьд төсвийн хэмнэлтээс гадна тэдгээр хүмүүсийн ар гэр, нийгмийн асуудлыг нь илүү чухалчилж харж байгаа.   Тэднийг олон нийт, хамт олон нь эерэг хүлээж авах ёстой. Мөн улс орныхоо бүтээн бай гуулалтад оролцох боломжийг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй. Би дээр хэлсэн энэ бүхэн УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн асуудал.     

-Эдгээр хүмүүс гарч ирээд дахиад л гэмт хэрэгт холбогдох болов уу гэсэн хардлага нийгэмд байна?

 -Монгол Улс өмнө нь өршөөл үзүүлж байгаагүй биш үзүүлж л байсан. Өршөөлөөр гарч ирсэн хү мүүсийн талаарх судалгаа байна л даа. Түүгээр ихэнх хоригдлуудын маш бага хувь нь эргээд шоронд орсон байдаг.   Мэдээж Өршөөлийн тухай хууль батлагдан гарлаа гэхэд үүнтэй холбоотой, урьдчилан сэргийлэх ажлуудыг сайн хийх ёстой. Олон түмний санаа зовнилыг ойлгож байна. Энэ бол нийгэмд байх ёстой үзэгдэл.    

-Өнөөдөр УИХ-ын чуулганы ирц бас л хүрсэнгүй. Байнгын хороодын ирц ч иймэрхүү байдалтай болсон. Иймд олонхийг ирцээ бүрдүүлэх ёстой гэж л хараад байна. Олонхийн гишүүн Таны хувьд үүнд ямар тайлбар өгөх вэ?   

-Олонхи их төвөгтэй бүрэлдсэн шүү дээ. АН олон гишүүнтэй ч олонх болж чадаагүй. Олонхийг бүрдүүлэхийн тулд МАХН- МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй хамтарч ажиллаж байгаа. Мөн “Шударга ёс” эвсэл маань хоёр намаас бүрддэг, сөрөг хүчин ч мөн ялгаагүй олон гишүүнтэй.   Энэ нь хурлын ирц хүрэхгүй явдалд нөлөөлж байна. Үүнээс гадна УИХ-ын гишүүд Засгийн газрын ажлыг давхар хийж байна. Энэ бол хурлын ирцэд хамгийн их нөлөөлнө.

Учир нь Засгийн газрын гишүүний ажил цаг, наргүй. УИХ- ын гишүүн ч ялгаагүй. Тэгэхээр сайдууд УИХ-ын чуулганд суух нь ховордоод байгаа юм.  Гэхдээ хамгийн гол нь УИХ-ын гишүүд хариуцлагатай байх ёстой. Үүнийг УИХ хариуцлагатайгаар хэлэлцээд ирцээ сайжруулахын тулд бүлгийн дарга нартай ярилцах хэрэгтэй.     

-Сая Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын гишүүдтэй уулзахдаа АН олонхийн үүргээ гүйцэтгэж ирцээ бүрдүүл гэж шахсан юм биш үү?  

-Ерөнхийлөгч “АН-ыг олонхийн үүргээ гүйцэжтгэж чадахгүй байна” гэж хэлсэн гэж бодохгүй байна. Мэдээж УИХ-ын гишүүдийн санал бодлыг сонсч, харилцан ярилцсан уур амьсгал дунд уулзалт өрнөсөн.