Засгийн газрын үнэт цаас эрэлт ихтэй байна
Сангийн сайд Ж.Эрдэнэбат
2015.02.03

Засгийн газрын үнэт цаас эрэлт ихтэй байна

Монгол Улсад хөрөнгийн зах зээл үүсч  хөгжсөний 24 жилийн ойн өдөр буюу энэ оны нэгдүгээр сарын 19-нд Сангийн сайд Ж.Эрдэнэбат тухайн өдрийн (4896 дахь) арилжааг нээж цан цохисон байна.

Энэ өдөр Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг албан ёсоор эхлүүлсэн юм. ЗГҮЦ-ны анхны арилжааг Монгол банкаар дамжуулан 2012 оны арванхоёрдугаар сард зохион байгуулж байсан бөгөөд 10 тэрбум төгрөгийн ЗГҮЦ арилжаалахаар нийтэд мэдээлсэн ч 29.0 тэрбум төгрөгийн үнэт цаас худалдаж авах санал ирж байжээ.

Өнгөрсөн долоо хоногт  ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаар 19.6 тэрбум, хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 17.2 тэрбум төгрөгийн үнэт цаасыг компаниуд худалдан авсан байна.

Ийнхүү ЗГҮЦ-ны эрэлт ихтэй байгаа нь зах зээлийн хөрвөх чадварыг сайжруулж, үнэт цаасны хүртээмжийг нэмэгдүүлэхээс гадна хөрөнгө оруулагчид ЗГҮЦ-ыг өдөр бүр худалдаж авах, төлбөр төлөх хугацаанаас нь өмнө эргүүлэн худалдах боломжийг  нээж  байгаа юм