2010.10.01

Алтай Хотын айл өрх, албан газрын халаалт, дулааны асуудал

Өнгөрсөн өвөл Алтай хот ерөнхийдөө хөлдөлтийн хэмжээнд хүрч, хүндхэн байдалд орсон билээ. Аймгийн төвийн халаалтын хүндхэн байдалд дүгнэлт хийж хүндрэлээс яаж гарах асуудлаар оршин суугчдын хүсэлт шаардлагад нийцүүлэн шийдвэр гаргах асуудлыг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн өргөтгөсөн хурлаар авч хэлэлцэх талаар аймгийн хурал болон удирдлагуудад хүсэлт гаргасан. Мөн аймгийн төвийн халаалтын чанарыг сайжруулах, халаалт дулааны эзэмшлийн асуудлыг шийдэх, орон нутгийн өмчид буцаах талаар оршин суугчдын гарын үсэг бүхий албан шаардлагыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газарт, холбогдох яамдад өргөн барьсан билээ. Ийнхүү шахаж шаардсаны хүчинд аймгийн дулааны халаалтын зууханд өргөтгөл хийн 2 зуух шинээр байрлуулан хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг эхлүүлээд байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.