2010.09.29

Шүдний өвчин ихэсчээ

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва тойрогтоо хамгийн олон удаа ажилласнаараа сүүлийн үед шинэ рекорд тогтоочихоод байгаа бололтой. Тэрбээр Сонгинохайрхан дүүргээрээ өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бараг 240 гарүй удаа явж ажиллажээ.Сонгинохайрхан дүүргийн хувьд 250 гаруй мянган хүн амтай. Нэг ёсондоо Монголын хүн амын аравны нэг нь тус дүүрэгт амьдардаг. Дээр нь энэ жилийн эхний найман сарын байдлаар 8000 хүн нэмж ирж суурьшаад байгаа аж. Мэдээж 8000 хүн гэдэг нь дүүргийн асуудлыг улам бүр нэмэгдүүлж байгаа шинэ арми. Тийм болохоор угийн л хүн ам ихтэй тус дүүргээр яваад дуусахгүйгээс гадна жил бүр шийдвэрлэх асуудал нь нэмэгдэж, эрхэм түшээг маань хямрааж байгаа сурагтай. Өнгөрсөн оны төсөв батлагдах үед орилсоор байгаад гэрэл цахилгааны мөнгийг дутуу боловч дөрвөн тэрбум төгрөгийг суулгаж авсан. Энэ жил дахиад дөрвөн тэрбумыг суулгаад авчихвал ч дүүргийнхээ тогны асуудлыг бүрэн шийдчихнэ дээ гэж тэрбээр цээжний тоо-цоо хийж суусан сурагтай. Гэтэл бодож байсан нь талаар болж ийнхүү шинэ айлууд тойрогт нь нэмэгдсэнээр энэ чиглэлийн асуудал дахиад ихэсч, шүдний өвчин болжээ.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.