Ж.Энхбаяр: Монголын эдийн засаг олигархижсан системээр хөгжөөд байна
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай ярилцлаа.
-Говь-Алтай аймаг энэ жил нэлээн хөлтэй, үйл явдлаар дүүрэн байлаа?
-Говь-Алтай аймгийнхан 70 жилийн ойтойгоо золгож олон бүтээлч ажил хийлээ. Ерөнхий сайд манай аймагт ажиллаж эрчим хүч, усан хангамж гээд томоохон асуудлыг газар дээр нь очиж танилцаад шийдэж, үүрэг даалгавар өглөө. Одоо алтайчууд хадлан, тариа хураалт гээд намрын.ажилдаа гарчихсан байна. Манай нутаг дулаанболохоор ургац эрт болдог.
-Тайширын усан цахилгаан станц хэдийгээр бүрэн хүчин чадлаараа ажиллаж гэрэл гэгээгээ түгээж эхлэх вэ?
-Усны нөөц бүрэн хүчин чадлаараа ажиллах хэмжээнд хүрсэн. Одоо үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг суурилуулж дуусаад тохиргоо хийхээр гадны мэргэжилтнүүд ирж байгаа. Тайширын усан цахилгаан станц аравдугаар сарын дундуур гэхэд усаа тавьж бүрэн хүчин чадлаараа ажиллана. Ингэхээр Говь-Алтай, Завхан аймгийн төв хэд, хэдэн сум найдвартай эрчим хүчин чадлаарааБайгаа юм.
-Говь-Алтай аймагт алтны нинжа, малчдын хооронд мөргөлдөөн болж хоорондоо буудалцсан дуулиан гарсан. Газар дээр нь очиж ажилласан гэж сонссон. Яаж зохицуулав?
-Алтайн нурууны эргэн тойрноос алт ихээр илэрч байна. Үүнтэй холбоотой маргаан зөрчил гарч байтаа. Уг нь Алтайнхан алтны эрэлчдийн хөлд үрэгдэлгүй тэсч үлдсэн газар. Байгаль дэлхийгээ хамгаалдаг, уул усаа шүтдэг ард түмэн. Үүнд олон талын хүсэл сонирхол зөрчилдөж байна.Алтаа зөв ухаад, хай-гаад явбал болохгүй юм байхгүй. Алтайчуудад ус алт-наас үнэтэй амин эрдэнэ. Хамгийн ихээр санаа зовоож байгаа зүйл нь голын эх, булаг, шанд. Тэгэхээр усны эх үүсвэрийг бохирдуулна гэдгийг иргэд эмзэг хүлээж авч байна. Энэ жил зудын хохирол өндөр, малынхаа 30 хувийг алдсан. Үүнийг дагаад олон айл өрх амьжиргаанаасаа салсан. Тэгэхээр хамгийн гол нь байгалийн баялгаа зүй зохистой ашиглахад л байгаа.
-Малчид бэлчээрээ хамгаалж, нинжа нар алтаа ухах гээд мөргөлдөж байгаа нь газрын харилцааг зохицуулалгүй орхигдуулсантай холбоотой юу?
-Бид эдийн засгийн шинэ системд орсон гэж яриад байгаа ч тулгуур болсон газрын харилцааг зохицуулаагүй. Газрыг эдийн засгийн эргэлтэд оруулаагүй, өмчлөл хувьчлалын асуудлыг шийдээгүй. Ямар газрыг өмчлүүлэх, хотын болон орон нутгийн газрын бодлогыг яаж зохицуулахыг орхигдуулсан. Тухайлбал, нэг бизнесмэн надад хэлж байсан. Гаднаас томоохон зээл авах гээд шинжээчдийг авчраад барьцаалах барилгуудаа үзүүлж л дээ. Гэтэл шинжээчид нь эдгээр барилгаас аль нь ч танай үл хөдлөх хөрөнгө гэж үзэх боломжгүй. Үл хөдлөх хөрөнгийг баталгаажуулсан газар тань танай өмч биш болхоор барьцаанд авч болохгүй гэсэн байна. Өнөөдөр эрх мэдэлтэй, албан тушаалтнууд давуу талаа ашиглаж ашигтай газрыг авч чадаж байгаа болхоос энгийн иргэдэд хүртэхгүй. Уг нь хуулиар ашигт малтмалын лиценз, хөдөө аж ахуйн болон хотын газрыг зарж болохгүй гэдэг. Гэтэл үнэн хэрэгтээ бүгдийг нь зарж хэдэн тэрбумын бизнес эргэлдэж байна.
-Үүнийг хэрхэн ил тод болгож залуу үеэ өмчтэй болгох вэ?
-УИХ хийх хэрэгтэй. Гэвч хүсэхгүй байна. Ер нь УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч санаачлага гаргаж ажлын хэсэг байгуулан газрын бодлогоо тодорхой болгох ёстой. Монгол Улсад хоёр зүйл орхигдсон нь газар, өмчлөл. Хүн амын 80 хувь нь дөчөөс доош насныхан. Тэд нийгмийн баялгаас тэгш хүртэх эрхтэй. Гэтэл өнөөдөр эрх мэдэл, албан тушаалтнууд газрын баялаг, газар, бизнесийг авдаг. Миний бодлоор нийгмийн баялгийг хүн ам тэгш, шударга хүртэх учиртай. Монголын эдийн засаг нэг хэсэг гэр бүл бүгдийг өмчилсөн олигархижсан системээр хөгжиж байна. Тэдэнд сургууль, эмнэлэг, уул уурхай гээд байхгүй юм алга. Олигархижсан нийгэм нийгмийн баялаг хурааж байгаа цөөнхдөө, нийт иргэдэд ч аюултай. Үүнээс Гарахын тулд олон нийтийн компани руу шахалт үзүүлж оруулах хэрэгтэй. Монголчууд цөөхүүлээ. Асар их баялаггай ч хоёр том гүрний дунд байрласан. Тиймээс иргэд нь биеэ даасан, эдийн засгийн чадамж сай-тай, хүчирхэг байх ёстой. Тэгэхгүй бол гадны нөлөөнд автаж нийгмээ савлуулах аюултай. Үүнд Киргизийн жишээг харж болно.
-Сүүлийн 20 жил ээлжлэн эрх барьж байгаа хоёр нам нийгэмд бугшсан асуудлыг бий болгосон. Одоо бүр өвөр түрүүдээ ороод бүхий л асуудлыг дундаа хийж байна. Хариуцлага тооцох ч аргагүй?
-Сүүлийн 20 жил нийгмийн донсолгоонд өртөөгүй гэр бүл гэж алга. Одоогийн хууль ёсыг гажуудуулж, эрх мэдэл мөнгөөр бүгдийг шийддэг байдлыг бий болгосон нь эрх барьж байгаа хоёр нам. Бүр хоёулаа хам-тарч засгаа бариад нэг тэрэгний хоёр дугуй болж болно. Гэсэн ч үүнд шийдэл байгаа. Нийгэм, залуу үе дандаа ингээд хараад тэвчээд яваад байхгүй. Тиймээс “Нам ард түмнээс холдвол манлайлах чадвараа алддаг. Хэт хөрөнгө мөнгөөр асуудлыг шийдээд ирхээр нам чанараа алддаг. Өнөөдөр ялж болно. да-хиад аргалаад дөрвөн жил байж болно. Урт хугацаанд энэ чигээрээ байж чадахгүй" гэж намынхандаа хэл-дэг. Өнөөдөртөө аргалаад яваад байна. Гэхдээ хэдий удаан аргалахыг харъя. Удаан аргалж чадахгүй л болов уу. Тиймээс нам дотор шинэчлэл хэрэгтэй байна. Үүнийг залуу гишүүд ч хэлж байгаа.
-Улс төрийн намуудад байгаа залуус нь өөрчлөлт, шинэчлэлийг хүсэхгүй харин ч байдалтайгаа эвлэрээд далбаан доор нь өөрсдийгөө болгоод яваад байгаа юм биш үү?
-Эвлэрээд далбаан доор нь аялдан дагаад амьдралаа авч яваа нэг хэсэг байна. Үүнтэй эвлэрэхгүй өөрчлөх ёстой гэж байгаа хэсэг ч байна. Цаг хугацаа харуулна даа.
-Улс төрд өөр уур амьсгал оруулъя, шинэчлэл хийе гэхээр засгаа жаахан бужигнуулж байгаад дараагийн ээлж хоолондоо ороод өнгөрдөг. Үүнийг өөрчлөх хэцүү юу?
-Нэмэгдэхүүний байрыг сольсон ч нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэсэн байдлаар л яваад байна. Одоогоор өөрчилж байгаа нэртэйгээр аргалж л байна. Нийгэм эдийн засгийн асар хүчтэй маш хурдтай хувьсал явж байхад хүнд сурталтай эдийн засаг, хуучин удирдлагын арга барил саад болж байна. Тэгэхээр нийгэм эдийн засгийн хурдаа дагаад засаглалын хэлбэр ч өөрчлөгдөх ёстой. Өнөөдөр нийгэм эдийн засгийн хурдац нь засаглалаа чирж явна. Гэсэн ч дэлхийн жишиг рүү хүссэн хүсээгүй орно. Тун удахгүй. Өнөөгийн Засгийн газар олон жил хүлээгдсэн асуудлуудыг шийдэхээр эхлүүлж байна. Гацаад байсан эдийн засгийн томоохон асуудлуудыг хурдан шийдэж байна. Нөгөө талаар дутуу зүйл их байна. Засгийн үр ашигтай хурдан ажиллах бүтцийг хийх хэрэгтэй. Мэдээллийн болон төсвийн ил тод байдлыг бий болгох гээд олон зүйлийг хийх хэрэгтэй. Гэвч хийхийг хүсэхгүй байна. Монгол Улсын хүн амын 80 хувь залуучууд болохоор шинэ урсгал. шинэ сэтгэлгээ түрэн орж ирж байгаа. Эхлээд харсан, хүлээсэн. Хүлээлт нь цөхрөл болж байна. Үүнийг улстөрийн намууд мэдрэх хэрэгтэй.