АХХ-ны хангайн бүсийн чуулга уулзалт боллоо
2010.08.17

АХХ-ны хангайн бүсийн чуулга уулзалт боллоо

Ардчилсан хүчний холбооны хангайн бүсийн чуулга уулзалт Хөвсгөл аймгийн Хатгал суманд Хөвсгөл нуурын эрэгт болж өнгөрлөө. Чуулга уулзалтад Өвөрхангай, Баянхонгор, Булган, Хөвсгөл, Орхон аймаг, нийслэлийн Баянгол, Хан-Уул дүүргийн төлөөлөгчид оролцов. Монголоо шинэчлэх зорилготой ардчиллын хоёр дахь давалгааны түүчээ болсон аймаг, аймгийн төлөөлөгчид Хөвсгөл нуурын хөвөөнд хуран чуулахдаа хоорондоо танилцаж нөхөрлөн, цаашид хийх ажлынхаа тухай хамтран санал хуваалцаж, сургалтаар оюунаа цэнэглээд буцлаа.Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чуулга уулзалтад оролцогчдод амжилт хүсч, дурсгалын зураг татуулсан зэрэг бэлэг дэмбэрэлтэй олон үйл явдал тохиосон уг арга хэмжээнд УИХ-ын гишүүн, АХХ-ны дэд Ерөнхийлөгч С.Эрдэнэ, Д.Одхүү нар оролцсон юм.

АХХ-ны бүсийн чуулга уулзалтууд цаашид үргэлжлэх ба төвийн бүс, говийн бүс, зүүн бүсийнхэн хуран чуулахаар бэлтгэлээ базааж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.