2010.03.23

С.Эрдэнэ: Би Х.Тэмүүжинг "Эрэл"-ийн намд байсныг, Төв аймагт нэр дэвшээд унасныг нь мэднэ

УИХ-ын гишүүн  С.Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцав.

-Өнгөрсөн бямба, ням гарагуудад таван намын дотоод сонгууль боллоо. Нийслэлийн АН-ын даргын хувьд энэ удаагийн ротацид ямар үнэлгээ өгөх вэ?

-Одоогоор улс даяар явагдсан ротацийн дүн албан ёсоор нэгдэж ирээгүй байна. Яах вэ, Нийслэлийн хэмжээнд явагдсан ротацийн үеэр зарим нэг дүүргүүдэд маргаан гарсныг эс тооцвол манай намын дотоод сонгууль боломжийн хэмжээнд явагдсан.

-Тухайлбал ямар дүүрэгт асуудал үүсэв?

-Чингэлтэй дүүрэг дээр хоёр хурал болсон. Аль нь хүчинтэй, аль нь хүчингүй вэ гэдгийг АН-ын дотоод сонгуулийн хороо, АН-ын хяналтын Ерөнхий хороо хянаж үзнэ. Яг үүнтэй ижил асуудал Баянзүрх дүүргийн АН дээр ч боссон. Тэгэхээр эдгээр асуудалд эрх бүхий байгууллагууд хяналт тавиад дүгнэлтээ гаргах болно.

-Гэхдээ танай нам дунд шатандаа болохоо байчихсныг энэ бүхэн харуулаад байгаа юм биш үү?

-Үгүй. Би харин ч намаа эрүүл саруул байна. эрүүл, саруул болохыг нь баталлаа. Түүнээс биш өмч, эзэмшилд орчихсон, хэн нэгний дохио зангаагаар явдаг байсан бол ийм өрсөлдөөн үүсэхгүй. Энэ утгаараа АН дунд шатандаа нээлттэй, ил  тод  байна.   Магадгүй дүрмийн бус тоглолтууд, янз бүрийн алдаа оноо гарсныг үгүйсгэхгүй л дээ.

-Тийм гэж үү. Баянгол дүүрэг дэх ротацид Тэмүүжин гишүүн 37 хувийн саналаар ялагдал хүлээсэв. Яагаад ийм юм болчихов оо. Та арай дүрмийн бус тоглолт хийсэн юм биш биз?

-Баянгол дүүргийн АН-д ротацийн дөрвөн суудал гарсан. Энэ ротациар үндсэндээ зургаан хүн нэр дэвшиж өрсөлдөөд дөрөв нь ялж, хоёр нь ялагдсан. Бүр тодруулбал Х.Тэмүүжин 31 хувийн саналаар тавд бичигдээд хасагдсан. Уг нь дүүргийн намын хорооны 105 гишүүний хэнд нь ч олонхийн санал авах эрх нээлттэй байсан. 105 хүний 105 тархийг би ганцаараа барихгүй нь ойлгомжтой. Тиймээс үүнд нэг их гайхаад байх юм байхгүй гэж бодож байна.

-Магадгүй ээ. Хамтарсан Засгийн газраас Н.Алтанхуяг тэргүүтнийг гаргах Ардчилсан хүчний холбооны зорилгын дэргэд Х.Тэмүүжингийн асуудал гайхаад байх зүйл биш л дээ?

-Өнөөдөр бид эцсийн байдлаар Засгийн газраас гарах нь зүйтэй, эсвэл Засгийн газраас гар гэсэн шаардлагыг тавиагүй байна. Тийм байр суурийг ч албан ёсоор илэрхийлээгүй. Ер нь бол бид өөрсдийн байр суурийг хэзээ нэгэн цагт тов тодорхой илэрхийлэх нь ойлгомжтой. Харин хувь хүмүүс өөрсдийн байр суурийг илэрхийлэх эсэх нь тухайн хүний эрх. Тэгэхдээ хэн нэгний ярьсныг тухайн хүний харъяалагдаж буй байгууллагын байр суурь гэж ойлгож болохгүй.

-Гэхдээ л та хамтарсан Засгийн газрыг эхнээс нь эсэргүүцэж байсан. Одоо ч энэ байр сууриндаа бат зогсч байгаа шүү дээ?

-Тийм ээ. Би анхнаасаа хамтарсан Засгийн газрын эсрэг байр суурьтай байсан. Тухайн үед манай намын ҮЗХ-ны гишүүдийн олонх нь хамтарсан Засгийн газрыг дэмжсэн учраас бид олонхийн шийдвэрийг дагасан. Харин өнөөдөр хамтарсан засгийн газар байх нь зүйтэй гээд өөрийн байр сууриа өөрчлөөгүй нь үнэн.

-Бүр 60, 40-өөр Засгийн газраа байгуулна гээд танайхан их л идэвхтэй зүтгэж байсан. Гэтэл өнөөдөр больж буцаана гэх шум сонсогдох боллоо. Уг нь хамтарсан Засгийн газар байгуулсан нь танай намд ашигтай байгаагүй юм уу?

-Хамтарсан Засгийн газар байгуулагдсанаар МАХН манай намыг ажиллах боломжоор хангасныг би мэдэхгүй юм байна. Өнөөдөр зүгээр л бодит амьдралыг харахад дунд шатны АН-ын гишүүд үй олноороо ажлаас халагдаж байна. Тэдний эрх ашгийг хэн ч хамгаалдаггүй. Төрийн албаны зөвлөлөөс эхлээд хууль шүүхийн байгууллагууд нь хүртэл энэ асуудалд буулт хийсэн байр суурийг барьдаг болсон. Аль нэг намын гишүүн биш, Монгол Улсын иргэнийхээ хувьд хуулиар олгогдсон эрх нь зөрчигдчихөөд байхад эрх бүхий байгууллагууд нь тодорхой байр суурь бариад, шударга шийдвэр гаргаж чаддаггүй. Ийм нөхцөлд хамтарсан Засгийн газар аль аль намдаа ашигтай ажиллалаа гэж би лав хэлэхгүй. Хоёрдугаарт хамтарсан Засгийн газар байгуулагдсанаар Монголын ард түмэнд хэрэгтэй яг юу хийсэн юм бэ. Миний бодлоор тэд юу ч хийгээгуй. Арай дорвитой хийчих юм болов уу гэж харж байсан Оюутолгойн гэрээ хүртэл хууль эрхзүйн үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй болсон. Нийгэм эдийн засгийн үзүүлэлтүүд нь анхныхаа тоо баримтуудтай зөрж эхэллээ. Тавантолгойн асуудал ч гэсэн одоо яригдаж л байна. Тэгтэл Тавантолгойн асуудал дээр одоо хүртэл дорвитой шийдвэр гаргасан юм алга.

Ер нь хоёр нам хамтарсан Засгийн газар байгуулснаар ард түмэнд ашигтай тодорхой өөрчлөлт, хувилбаруудыг Үндсэн хуулиндаа хийв үү. Сонгуулийн хуулиа шинэчилж, улстөрийн намуудын тухай хуулиа өөрчилсөн үү. Энэ мэтчилэн хамтарснаар бий болж болох эерэг нөхцлүүдийг тэд ашиглаж чадаагүй. Одоо ч ийм боломж бий. Яг үнэндээ тэд энэ чиглэлээр биш өөр ашиг сонирхлоор хамтраад явна уу даа гэсэн хардлага өөрийн эрхгүй төрж байна.

-Тэгэхээр та Н.Алтанхуяг нарыг хардаж байна уу. Тэд танаас ялгаагүй, танай намын л нөхөд шүү дээ?

-Би Оюутолгойн гэрээг аль нам байгуулсан тухай яриагүй. Энэ гэрээг хамтарсан Засгийн газар буюу энэ Засгийн газарт ажиллаж буй хүмүүс байгуулсан тухай ярьж байна. Тухайн үед Ерөнхий сайд байсан Санжийн Баярын Засгийн газар буюу залгамж халааг нь үргэлжлүүлж буй өнөөдрийн Засгийн газар бүхлээрээ хариуцлагыг нь хүлээх ёстой. Мэдээж энэ сайд, тэр намын хүн гэж сугалж яримааргүй байна.

Харин ард түмний гар дээр яг унасан зүйл гэвэл 70 мянгыг л хэлэх байх. Гэхдээ 70. мянгыг өгсөн ч, өгөөгүй ч ард түмний гар дээр хүүхдийн мөнгө, шинэ гэр бүлийн мөнгийг өгч л байсан. Тэр мөнгийг л базаад 70 мянга болгож өгсөн шүү дээ. Үүнийг хийсэн ажил гэж хэлж байгаа бол биш юм аа. Шинээр санаачлаад, ард түмний амьжиргаанд нэмэр болгочихсон ажил үнэндээ алга.

-Таны хувьд хамтарсан Засгийн газарт өгөх үнэлгээ ердөө энэ үү?

-Тийм.Хамтарсан Засгийн газар Монгол Улс, Монголын ард түмний төлөө юу хийв гэдэг жагсаалтыг гаргах гээд оролдъё л доо. Миний хувьд ард түмний амьжиргаанд нэмэр болсон ажил нэгийг ч олж хараагүй. За яах вэ, «Атрын III аян»-ыг сүр дуулиантай явуулж эхэлснийг үгүйсгэхгүй. Нэг талаасаа би үүнийг дэмжиж байлаа. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, газар тариалангаа хөгжүүлэх том алхам болж байна даа гэж харж байтал “Атрын III аян”-ы үр дүн Монголын' ард түмний амьжиргаанд нөлөөлж чадсангүй. Гурил болон төмс, хүнсний ногооны үнэ буурсангүй. Тэгэхээр яг юу нэмэгдсэн болоод «Атрын III аян»-д өчнөөн тэрбум төгрөг зарцуулсан юм бэ. Хэн энэ дундаас хожив. Мөн чанартаа «Атрын III аян»-аас болж өчнөөн амьтан шалгагдаж байсан атлаа өнөөдөр бүгд энхийн цагаан тагтаа болчихсон явна.

-Гэхдээ өнгөрсөнд ухаантан олон гэгчээр хүн бүхэн л сүүлд нь тань шиг ярьдаг. Хэрвээ та эдний оронд Засгийн газрын гишүүн байсан бол ард түмэнд хэрэгтэй ямар ажлыг түлхүү хийх байв аа?

-Чөтгөрийн санаачилга байсан ч хамаагүй ард түмэнд ашигтай, ухаалаг бодлогыг би хэрэгжүүлэх байсан. Энэ нь АН, МАХН-ын санаачилга байх нь хамаагүй. Тухайлбал би АН-ын 2008 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлсэн «Эрдэнийн хувь» хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллах байлаа. Өөрөөр хэлбэл «Баянмонгол» корпорацийг байгуулаад Монголын ард түмэнд үл худалдаалагдах нэг сая төгрөг хүртэлх үнэлгээ бүхий хувьцааг эхний ээлжинд олгоно гэсэн амлалтыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллах байсан. Яагаад гэвэл нэг сая төгрөг хүртэлх үл худалдаалагдах хувьцааг ард түмэнд олгоно гэдэг нэгдүгээрт байнгын орлогын эх үүсвэртэй болно гэсэн үг. Тэр хүн жил болгон хувьцааныхаа ноогдол ашгийг авах буюу баялагт өөрийн гэсэн хувьтай болчихно. Хоёрдугаарт ард түмэн нэгэнт л баялгаас хувь хүртээд эхэлчих учраас эргээд өөрсдийн баялагтаа хяналт тавьдаг болно. Ингэж байж жинхэнэ амьд баялгийн хуваарилалт, амьд баялгийн хяналт бий болно. Тэрнээс биш цөөн тооны хэдэн хүн мянга ухаантай юм яриад яах юм.

Саяхан ЭБЭХ-ний сайд Д.Зоригт «Оюутолгойн асуудлыг битгий улстөржүүлээд бай» гэж ярьсан байна лээ. Оюутолгойн асуудлыг улстөржүүлэхгүй юм бол, өөр юуг улстөржүүлэх юм бэ. Өнөөдөр   Оюутолгойг  хэдэн нөхөр хуваагаад цохиж байвал энэ бол улс төрөөс хол зүйл, идвэл идэг, хөөрхий хөөрхий гээд сууж байх хэрэг үү. Монголын байгалийн   баялаг,   Монгол орны стратегийн ордууд, Монголын эдийн засгийн ирээдүй улс төр биш бол өөр юу улс төр болж таарах вэ. Д.Зоригтыг ингэж хэлсэнд нь би үнэхээр гайхсан. Ер нь тэгээд манайхан юм ярихаар д улстөржүүллээ, эв нэгдлийг хагалан бутаргалаа гэдэг. Нам дотор байгаа болохгүй, бүтэхгүй юмыг ярихаар намын эв нэгдлийг бусниулсан болж хувирдаг. Гэтэл эв нэгдэл гэдэг зүйлийг эрхэмлэж байна гээд хувааж, хуйвалдаж идээд байгааг нь дуугүй хараад суух хэрэг үү. Тухайлбал өнөөдөр дүүргийнхээ нам руу анхаардаггүй, дүүргийнхээ иргэд, сонгогчидтой ажиллаж чадаагүй УИХ-ын гишүүн АН-ын ҮЗХ-ноос гарснаар С.Эрдэнэ би яахаараа зайлуулсан болж хувирдаг юм.

-Та Х.Тэмүүжин гишүүнийг хэлж байна уу?

-Тийм. Өөрийнхөө УИХ-аас сонгогдсон Баянгол дүүргийн намын хорооноос олонхийн санал авч чадаагүй УИХ-ын гишүүнийг юу гэж ойлгох вэ. Тэр хүнд юу дутмаг болоод ҮЗХ-нд өөрийнхөө чадлаар орж чадаагүй юм Эрх мэдэл, албан тушаал нэр алдар гээд бүгд л байна шүү дээ. Өөрийгөө нэг л ш энхийн цагаан тагтаа гэл бодсон хүн л яваад байдаг Би Х.Тэмүүжинг мэднэ шүү дээ. Мэдэхгүй юм шиг яриа байж болохгүй.

-Та юу мэдэх юм?

-Би «Эрэл»-ийн намд байсныг  нь мэднэ. Төв аймагт нэр дэвшээд унаж байсныг нь ч мэднэ. 2008 бидэнд санхүүжилтээр сонгуульд оролцсоныг   нь   бас   мэднэ. Ярья гэвэл надад ярих зүйл зөндөө байна.

-Тэгээд ярь л даа. Одоо ярьж болохгүй юм уу?

-Яах юм бэ. Би авгай хүүхдийн хов жив хөөцөлдөж байгаа юм шиг хар хэрүүлд оролцмооргүй байна. Надад үнэхээр тийм сонирхол алга.

-Тийм бол гомдогчдын арав буюу хамтарсан Засгийн газарт орж чадаагүй  гишүүд Ардчилсан хүчний холбоог байгуулсан талаарх асуудалд ямар хариулт өгөх вэ. Та бүхний ард Н.Энхбаяр  бий гэлцэх юм билээ?

-Яаж ч эрүүл хүн бодсон Н.Энхбаяр биднийг санхүүжүүлэхгүй шүү дээ. Би  2000,   2004  онд  хоёр  удаа Намбарын Энхбаяртай УИХ- д өрсөлдөж байсан. Миний улстөрийн гол өрсөлдөгч  Н.Энхбаяр байлаа. Өнөөдөр Н.Энхбаяр юу хийлгэх гэж биднийг санхүүжүүлэх юм,  Н.Энхбаярын төлөө юу хийх  гэж бид түүнээс санхүүжилт авах юм. Манайхан ер нь хийсвэрээр сэтгэхдээ сайн. Ялангуяа хардлагын тал дээр 1 илүү сайн сэтгэдэг. Жишээ нь, би анхнаасаа Засгийн газраас  бялуу хүргэе гэж байсан бол өч төчнөөн cap мөрдөгдөж, нэг доромжлуулах шаардлага байхгүй. Би анхнаасаа л хамтарсан  Засгийн газрын эсрэг байр суурьтай, хамтарсан Засгийн газарт орж болохгүй гэдгийг хэлж байсан  учраас хэлмэгдсэн  хүн. Энэ нөхөр  хамтарсан Засгийн газарт гай болох нь гээд хамгийн түрүүнд намайг улстөрөөс зайлуулах гэж янз бүрээр дарамталсан шүү дээ. Зохиомол хэрэг үүсгээд ял өгсөн. Тэгээд  эцэст нь сэжигтэйгээр гэнэт суллагдсан гэсэн шум тараасан.

-Тийм шүү. Таныг суллагдсан явдлыг Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчтэй холбодог?

-Ноднингийн дөрвөн сард миний хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тэр үед өнөөгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрийн Тэргүүн болоогүй байсан. Намбарын Энхбаяр Ерөнхийлөгч хэвээрээ байсаар байхад одоогийн Ерөнхийлөгчтэй холбож ярих гээд байдаг нь харамсалтай. Би хэн нэгэн Ц.Элбэгдорж, эсвэл Н.Энхбаярын захиалгаар суллагдаагүй. Миний үнэн мөн нь тогтоогдоод л суллагдсан гэдгийг итгэлтэй хэлье.

-Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч УИХ-ын гишүүн байхдаа «Би эргэж ирнэ, Эргэж ирэхдээ их олуулаа ирнэ» гэж хэлсэн удаатай, Энэ үгний утга танай холбооны ард нуугдаж байгаа юм биш биз. Тийм таамаг ч дэвшээд амжсан шүү?

-Яагаад өнөөдөр заавал Ц.Элбэгдорж эсвэл Н.Энхбаярын гар хөл оролцож байж асуудлыг өрнүүлэх ёстой юм бэ. Бусад нь бие даагаад юм хийж болно биз дээ. Жишээ нь Зандаахүүгийн Энхболд өөрөө лидер биш юм уу. Энэ чинь УИХ-д хоёр, гурав сонгогдчихсон туршлагатай улс төрч хүн. Одоо УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байна. Би ч ялгаагүй улс төрд 20-иод жил явлаа. Ер нь энэ Ардчилсан хүчний холбоонд байгаа УИХ-ын гишүүд бүгдээрээ л лидерүүд. Яагаад энэ хүмүүс хоорондоо яриад өөрсдийнхөө асуудлыг нийгэмд гаргаж болохгүй гэж. Биднийг яагаад ийм хэмжээний холбоо байгуулж чадахгүй гэж хараад байгаа юм бэ. Яахаараа энэ хүмүүсийн ард заавал эзэн байх ёстой юм. Энэ хүмүүс хэн нэгний хүүхэлдэй биш шүү дээ. Би лав хэн нэгний хүүхэлдэй биш.  Би «Монголыг шинэчлэе» гэдэг үүднээс өөрийнхөө итгэл үнэмшлээр Ардчилсан хүчний холбоог байгуулалцсан. Өнөөдөр ч би энэ итгэл үнэмшлээрээ яваа. Ер нь яагаад энэ Ардчилсан хүчний холбооноос ингэтлээ жийрхээд хардаад байгаа юм. МАХН ч гэсэн Зүүний  хүчний холбоо байж л байна. Тэрийг болохоор огт хардахгүй юм.

-Тэгвэл та бүхэн «Монголоо шинэчлэе» гэдэг асуудлын хажуугаар намаа шинэчлэх асуудлыг ч хөндөж байгаа. Гэхдээ өнөөх 20 жилийн өмнөх Э.Бат-Үүл, С.Эрдэнэ, З.Энхболд иар манлайлагч хэвээрээ байхад бүрэн шинэчлэгдэж чадах уу?

-Шинэчилнэ гэдгийг та нар юу гэж ойлгоод байгаа юм. Шинэ хүн гарч ирэхээр шинэчлэгддэг юм уу. Үгүй шүү дээ. Нельсон Мандело Өмнөд Африкийн Бүгд найрамдах Улсын Ерөнхийлөгч болтлоо 30 жил тэмцсэн. Түүнийг 30 жил улс төрд явлаа гээд Өмнөд Африкийн Бүгд найрамдах улсын ард түмэн хуучин хүн гэж хүлээж аваагүй. Тэгээд ч өнөөдөр Монголын улс төрийн насыг Ази, Европын улс орнуудтай харьцуулахад харьцангуй залуу түвшинд явдаг. Япон, Солонгост .л гэхэд 60 хүрээгүй хүн Ерөнхий    сайд    болох    нь өдрийн од шиг ховор зүйл. Ер  нь  парламент,  Засгийн газар нь асар их амьдралын туршлагатай, хийдэг юмаа хийчихсэн хүмүүсээр багаа бүрдүүлдэг. Тэдгээр хүмүүсийг нийгэм нь хэзээ ч хуучин хүн гэж үздэггүй. Нөгөө л Э.Бат-Үүл, нөгөө л С.Эрдэнэ, нөгөө л З.Энхболд гэж ярьдаггүй л байхгүй юу.

-Гэхдээ залуусаа бэлтгэх, нийгэмд таниулах хэрэгтэй биш юм уу?

-Түүнд анхаарал тавих ёстой. Манай намд залуу лидерүүд зөндөө бий. Заавал овойж, оцойгоод, товойж гарч ирснээр нь тухайн намын нэр нүүрийг харж болохгүй шүү дээ. Манай нам 140 мянга орчим гишүүнтэй. Энэ 140 мянга гишүүн дотор өчнөөн боловсролтой, чадалтай эрэгтэй, эмэгтэй залуус бий. Эдэн дундаас лидер болж гарч ирнэ гэдэг бас л өөр асуудал. Жишээ нь 1989 онд миний хэдэн найз намайг мэддэг байсан.

Өнөөдрийнх шиг мэдээллийн орчин ч байгаагүй. Тэр үед энэ нийгэм нэг л биш байна, үүнийг өөрчлөх ёстой гэсэн бодол хүмүүст байсан болохоос яг юуны тулд яваад байна гэдгээ мэддэг хүн маш цөөхөн байсан. Ин-гээд тэмцсэн, зорьсон, зүтгэсэн. Үүгээр би юу хэлэх гээд байна вэ гэхээр эцсийн бүлэгт Ц.Элбэгдорж, З.Энхболд нарыг хэн ч гаргаж ирээгүй. Тэд өөрсдөө халуунд нь халж, хүйтэнд нь хөрч байж гарч ирсэн. Иймээс би залуучууддаа ямар нэгэн орон зай битгий шаардаад бай, улстөрийн орон зайг өөрсдөө бий болго, өөрсдөө тэмц гэж хэлдэг.

МАХН залуу үеэ дэмжээд Сүрэнхор шиг залуучуудыг л бий болголоо шүү дээ. Болоогүй л байхгүй юу. Тэгэхээр нийгмийн тодорхой шалгуур давж, бэлтгэгдэж, төлөвшиж гарч иртлээ улс төрч хүн тодорхой орон зай, цаг хугацааг туулдаг юм. Сайн муугаараа хэлүүлнэ, хараалгана, ерөөлгөнө. Тэгж байж улстөрч болно.

-Ж.Батзандан, О.Магнай нарыг жагсаал хийж мөнгө авдаг гэж сонсогдсон. Хэрвээ энэ үнэн бол танай залуу үеийн төлөөллийг тэднээр нэрлэж болохгүй биз дээ?

-Алдаа гаргасныг үгүйсгэхгүй. Гэхдээ хэн тэрийг нотолчихсон юм. Нотлогдоогүй л бол хэн нэгнийг буруутгаж болохгүй. Ер нь Х.Тэмүүжин болохоор залуу үеийн төлөөлөл болж харагддаг хэрнээ хорин хэдтэй Ж.Батзандан, О.Магнай нар яагаад залуу үеийн төлөөлөл байж болохгүй гэж. Нарийн яривал Х.Тэмүүжин залуу наснаасаа хэтрээд явчихсан хүн. Одоо 40 хүрч байгаа шүү дээ.

-Тэгэхээр сүүлийн асуултаа тавья. Н.Алтанхуяг даргыг намын даргаас нь өөрчлөх тухай сонсогдсон. Энэ асуултад ний нуугүй хариулаач?

-Одоогоор манай холбооныхон ямар нэгэн байр суурь албан. ёсоор илэрхийлэх болоогүй.

-Тэгвэл Н.Алтанхуяг дар бодол юу вэ?

Алтанхуяг байдаг л лидерүүдийн нэг. Мэдээж түүнийг АН-ын лидерүүдийн нэг гэдэгтэй хэн ч маргахгүй. Тэр утгаараа Н.Алтанхуягт алдаа ч бий, оноо ч бий. Энэ хүний талаарх алдаатай болон бусад асуудлын талаар би цаг нь болохоор байр сууриа илэрхийлнэ. Ямартай ч Н.Алтанхуягийн хийж буй ажил, гүйцэтгэж буй үүргийг дүгнэхэд арай эрт байна.

-Уг нь Н.Алтанхуяг дарга Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчөөр сонгогдоход үнэтэй хувь нэмрээ оруулсан гээд^ үнэлүүлэх олон гавъяатай хүн юм биш үү?

-АН-ын гүйцэтгэсэн үүргийг нэг хүн дээр тохож болохгүй. Магадгүй нам толгойлж буй утгаараа тодорхой гавъяа, хувь хүртэх л байх. Энэ бол хэн нэгэн хүн намын дарга болоод хэсэгхэн хугацаанд ажилласны үр дүн биш. Өөрөөр хэлбэл Н.Алтанхуяг намын даргаар хоёр, гуравхан cap ажиллаад Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч болгочихоогүй. АН-ын олон жилийн тэмцлийн үр дүнд ардчилсан Ерөнхийлөгч гарч ирсэн гэж үзэж байна.

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.