Г.Баярсайхан: АН-ын өнгө цэнхэр байсан, одоо улаарчихаад  байгаа нь нууц биш
2010.03.11

Г.Баярсайхан: АН-ын өнгө цэнхэр байсан, одоо улаарчихаад байгаа нь нууц биш

-Танай холбооны Ерөнхийлөгч, УИХ-ын Байнгынхорооны дарга З.Энхболд Монголын ардчилал, хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаагаа ил тод мэдэгдлээ. Та үүнтэй санал нэг байна уу?

-Тийм ээ. Өнөөдөр Монгол Улсад хариуцлагагүйн зуд нүүрлэчихээд байна. Баян хоос-ны ялгаа улам бүр нэмэгдэж байна. Улс төрд олигархиуд шургачихаад байна. Үүнээс салах цаг болжээ. Монголын ардчиллыг аврахын тулд АН-аа бэхжүүлэх ёстой болчихоод байна. Ардчилсан нам ард түмний нам. Өнөөдөр намын бодлого дотоод зохион байгуулалтад сэтгэл дундуур хүн олон байгаа. Жирийн гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалахын тулд ажиллаж чадахгүй бол бас хариуцлага хүлээх учиртай. Үүнээс гадна хамтарсан Засгийн газар асар том үүрэг, хариуцлага хүлээх учиртай. Гэвч тэд үүргээ биелүүлж, хариуцдагаа хүлээхгүй байна. Тиймээс хамтарсан Засгийн газартай хариуцлага тооцох л ёстой.

-Танай АН-ын дарга Засгийн газрын Тэргүүн шадар сайдаар ажиллаж байгаа. Энэ нөхцөлд хамтарсан Засгийн газрыг огцруулж, хариуцлага тооцож чадна гэж үү?

-Чадна аа. Ард түмэн ямар ч эрх мэдэлтнээс илүү хүчтэй.

-Гэхдээ өнөөдөр намын удирдлага солигдоогүй цагт хамтарсан Засгийн газартай хариуцлага тооцож чадахгүй байхл даа.

-Уг нь манай АН-ын гол бэлэг тэмдэг цэнхэр өнгө байсан. Өнөөдөр улаачихаад байгааг бүгд л харж байтаа. Намын уйл ажиллагаа бүдэг, бас нэр хүнд сул байгааг мэдэцгээж л байгаа. Тиймээс шинэчлэл хийх, өөрчлөх шаардлага гарч ирж байгаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.