2010.03.12

Ард түмэнтэйгээ хэлэлцдэг нээлттэй талбар бий болгоно

Анхны хурлаа хийсэн Ардчилсан хүчний холбооныхон өчигдөр сэтгүүлчидтэй уулзав. Тус холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн З.Энхболд, дэд ерөнхийлегчид болох УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Г.Баярсайхан нар хүрэлцэн иржээ.


Тэд Ардчилсан хүчний холбооны анхдугаар их хурлын үр дүнгийн талаар товч мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. Тус холбооны салбар зевлөл эдүгээ орон нутагт Увс аймгаас бусдад нь байгуулагдсан аж. Харин Баянхонгорын төлевлегчдийн машин замдаа эвдрэл гарсан тул хуралдаа ирж амжаагүй гэнэ. Ардчилсан хүчний холбооны их хурлаас уриалга гаргажээ.
Ингээд тэд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Ардчилсан намыг шүүмжлэх зорилгоор Ардчилсан хүчний холбоо байгуулагдсан гэж ойлгож болох уу?
З.Энхболд:

-Монголын нийгэмд хуримтлагдсан олон асуудал байна, түүнийг шийдэх шийдэл нь бидний санасан шиг хурдан явахгүй байна.
Үүнийг өөрчлөхийн тулд тус холбоо байгуулагдсан.

С.Эрдэнэ:

-Ганцхан Ардчилсан намд ч биш нийгэмд өөрчлөх олон асуудал байна. Байгалийн баялгаараа эхний аравт ордог мөртлөө манай улс эдийн засгийн маш доогуур үзүүлэлттэй байна. Улс төрийн бүлэглэл, олигархиуд эрх ашгаа бүхнээс дээгүүр тавьж байна. Үүнд хариуцлагын асуудлыг ярихаас өөр аргагүй.

Г.Баярсайхан:

-Монголд улс төр, бизнес хоорондоо нийлж, нэг хөнжилд орж олигархи бүлэглэл үүссэн. Үүнийг байр байранд нь буцааж тавина. Байгаль орчны бодлого Монгол төрийн байнгын бодлого байх ёстой. Хүрэн эдийн засгаас ногоон эдийн засаг руу шилжих ёстой.

-Сонгуулиар амласан намуудын амлалтын мөнгийг зарим улс төрийн хүчин сөргөлдөөн болгохоор уриалж байна. Үүнд ямар тайлбар хэлэх вэ?
С.Эрдэнэ:


-МАХН 1.5 сая төгрөг амласан хариуцлагаа хүлээх ёстой. Харин Ардчилсан нам нэг сая төгрег амласан гэдгийг хүлээн зөвшөөрмөөргүй байна. Манай нам бэлэн мөнгө амлаагүй. Байгалийн баялаг, ашигт малтмал уул уурхайн баялгаас нийт иргэддээ доод тал нь нэг сая төгрөгийн үл худалдаалагдах хувьцаа олгоё гэж ярьсан.

-Та бүхэн тусдаа нам байгуулсан нь дээр биш үү?

-Хуулийг дээдэлдэг төртэй, олонхи нь олонхи шиг, цөөнх нь цөөнх шиг байх тухай, мөн хариуцлагын асуудлыг ярьж байна. Түүнээс биш сандал ширээний асуудлыг ч ярьсангүй. Энэ намыг бид байгуулалцаж байсан болохоор намаасаа гарна гэж байхгүй. Харин тэр урвасан хүмүүс гарна биз.
Энэ мэтчилэн тэд сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. Сонгуулийн хуулийн өөрчлөлтөд хэрхэн хандаж байгааг асуусан  асуултад сонгуулийн хуулийг яг тэгж өөрчилнө гэсэн бэлэн жор, байгаа гэнэ. Аливаа асуудлыг ард түмэнтэйгээ хамтарч хэлэлцдэг д нээлттэй талбарыг бий болгоход Ардчилсан хүчний холбоо гол анхаарлаа хандуулж буй  аж., Шинэчлэл тасралтгүй явагдаж, энэ нь төр засгийн шийдвэрт тасралтгүй тусгагдах болно гэдгийг З.Энхболд гишүүн онцолж байв. Ямартай ч тус холбооны их хурлын үр дүн удахгүй гарах болно гэдгийг дурдаж байлаа.
Харин Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээний асуудлын талаар УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо техник, эдийн засгийн үндэслэлийг яагаад буцаасан тухай танилцаж байгаа юм байна. УИХ-аар хэлэлцэх үед хоёр хувийн рояалтийн буюу нөөц ашигласны төлбөрийг байхгүй гэсэн байхад байхаар гэрээнд оруулсныг судалж буй аж. Хаврын чуулган эхэлмэгц дүнг танилцуулах юм байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.